Олон улсын сансрын станцад ажиллаж Орос улсын сансрын нисгэгч Геннадий Падалка хүн төрөлхтөн ирээдүйд харь гаригийнхантай уулзалдана гэдэгт итгэлтэй байдаг аж. Хятадын Төв телевизийн үзэгчийн асуултанд тэрээр хариулахдаа, хүн төрөлхтөн гариг дэлхий дээр ганцаардмал байж болохгуй гэв. Эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс “үзэл санаа нэгтэй ахан дүүстэйгээ тааралдах “ болно гэжээ. Түүнчлэн, Падалка хэлэхдээ, НҮБ -ад анхны харь гаригийн хүнтэй уулзалдах тохиолдолд зөвлөмж боловсруулсан гэжээ. Харин одоо харь гаригийнхантай тааралдавал зөвлөмжөөр хэрхэн яаж ажиллахыг сансрын нисгэгч ярьсангүй. Телевизийн гүүр нэвтрүүлэг нь 6-р сарын 16 нд хятадын сансрын “Шэнчьжоу-9” хөлөг хөөргөсөнд зориулагдсан юм.Сансрын хөлгийн бүхээгт гурван сансрын нисгэгч байгаагийн дотор: багийн дарга Зин Хайпен болон Лю Ван, Лю Ян нар юм. Лю Ян нь хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч юм. Үүний өмнө нь “Шэньчжоу-9” хятадын анхны жолоодлоготой сансрын хөлгийг хөөргөсөн бөгөөд тойргийн замд сансрын “Тянгун-1 “модультай задгагдах юм.