АНУ нь Япон, Өмнөд Солонгосын хамт Солонгосын хойгийн өмнөд хэсгийн хийлийн усанд хүчтэйхэн хар салхи гаргана. 6-р сарын 21, 22-нд анх удаагаа тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт болно. Дараа нь Вашингтон болон Сөүлийн цэргийн хамтын ажиллагааны түүхэнд анхны хоёр талын хосгүй сургуулилт Шар тэнгист эхэлнэ.

Хоёр сургуулилтанд тэнгисийн цэргийн элит хүчнийхэн, нисэх хүчин болон “Жорж Вашингтон” цохилтын хөлөг онгоцнуудыг багтаан оруулна. Болзошгүй дайсныг нээлттэй нэрлэхгүй байна. Нөгөөтэйгүүр, сургуулилт явуулах болон байлдааны буудлагын төлөвлөж байгаа газрууд нь Умард Солонгосын цэргийн чадвахийг хангалттай битүү утгаар сануулжээ. Пхеньян үүнд нилээд хатуу байр сууринаас хандаж сургуулилт нь шинэ өдөөн хатгалга гэж дүгнэхийн хамт бүс нутгийн цэргийн мөргөлдөөний эхлэл гэжээ. Пхеньяны түгшиж байгаа явдал нь үндэсгүй зүйл огт биш юм гэж Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Константин Асмолов тэмдэглээд

«БНАСАУ-ын бодит чадавхийг АНУ, Өмнөд Солонгостой харьцуулж үзэх юм бол умард солонгосын дэлхийн заналхийлэлийн тухай яриа нь чухамдаа уран зөгнөлийн салбарт хамааралтай юм. АНУ, Япон болон Өмнөд Солонгосын хамтарсан сургуулилт нь Солонгосын дайн эхлэх өдрүүдэд явагдаж байгаа бөгөөд нэг алхамын дэргэдэх Өмнөд болон Умард Солонгосын маргаантай Шар тэнгисийн нутаг дэвсгэр дээр шүү. Харилцан үл ойлголцол нь өнгөрсөн түүхийн сүүдэр, Сөүл болон Пхеньяны өнгөрсөн санаатай болон санаандгүй сөргөлдөөнүүдийн өв бөгөөд болзошгүй заналхийллийг хүчтэй нэмэгдүүлж байна» гэлээ.

Харин Хятад өөрийн зүгээс Вашингтон, Сөүл болон Токиогийн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх үүднээс сургуулилтуудыг явуулж байгаа тухай мэдэгдэлд үл итгэнэ. Тэрээр оролцогчыг Зүүн-хойд Азид энх тайван болон тогтвортой байдлыг хамгаалахад эсрэгээр бус, илүүтэй ажиллахыг уриалав.

Шар тэнгис болон Зүүн-Хятадын тэнгис нь АНУ болон тэдний түншүүдийн цэргийн дотоодын сургуулилтуудын талбар болж байгаад Бээжин улам түгшиж байна. Тэнд цэргийн сургуулилтуудын хэлбэлзэл нэмэгдэж байгаа төдийгүй, шинээр сөргөлдөөнд оролцогчдын шинэ гадаад төлөв бий болж байна. АНУ, Япон, Өмнөд Солонгосын төлөвлөж буй сургуулилтууд нь зөвхөн нэг жишээ юм. 5-р сарын сүүлээр Солонгосын хойгийн өмнөд хэсэгт анх удаагаа Австрали болон Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт болсон. Үүнд цэргийн хөлөг онгоцнууд, шумбагч хөлөг онгоцнууд болон “Иджис” олон зорилтот төхөөрөмжөөр тоноглогдсон мин зөөгч хөлөгнүүд багтжээ.

Харин энэ нь америкийн Ази дахь ПДХ системээс хамгаалах гол бүтцүүдийн нэг. Энэ нь Хятадын стратегийн цөмийн пуужингийн өсөн нэмэгдэж байгаа чадавхийг бууруулахын тулд байгуулагдсан. Үүний тулд системийн тэргүүлэх гишүүдийг Япон, Өмнөд Солонгос болон Австралид байрлуулах шаардлагатай юм. Үүнийг зохицуулах анхны алхмуудыг 6-р сарын эхээр болсон АНУ, Япон, Австралийн тэнгисийн цэргийн сургуулилтын явцад хийсэн.

Цэргийн сургуулилтууд нь мөргөлдөөнтэй бүсүүд болох Солонгосын хойг болон Өмнөд-Хятадын тэнгисийн маргаантай арлуудын ойролцоо явагдаж байна. Эдгээр нь бүгдээрээ АНД-н бүс нутагт АНУ болон Хятадын цэрэг-улс төрийн сөргөлдөөн нэмэгдэж байгаа үед болж буй юм. Энэ бүгд нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам ширүүсгэж, шинжээчдийг дэлхийн дараагийн мөргөлдөөн чухамдаа энд гарч мэдэх болоод байна гэж ярихад хүргээд байна.