”Газпром” компани өөрийн экспортын бодлогодоо АН-н бүс нутгийн орнуудад шингэрүүлсэн байгалийн хий нийлүүлэлтээ нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Оросын шингэрүүлсэн хийн экспорт нь нэг жилд 25 сая тонн хүртэл хэмжээний байж болох юм.

ЕХ-ноос ялгаатай тал нь АНД-н орнуудын эдийн засаг тогтвортой өсөлттэй байгаа юм. Азийн орнуудад дэлхийн хийн хэрэглээний 20 орчим хувь ноогдож байна. Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэг, Таиланд, Сингапур зэрэг орнууд нь өөрийн хийн хэрэглээг импортоор хангаж байдаг.

Дэлхийн байгалийн хийн томоохон импортлогчоор Япон зүй ёсоор ордог. Тус улсын эрчим хүчний тэнцлээс цөмийн эрчим хүчийг гаргаснаар шингэрүүлсэн хийн импорт нилээд хэмжээгээр нэмэгдэж болох юм гэж “Газпром” компаний удирдах зөлөлийн дэд тэргүүн Александр Медведев тэмдэглээд

«Япон улс цөмийн эрчим хүчнийхээ хувь заяаг тодорхойлонгуутаа, ойрын үед шийдвэрээ зарлах байх. Ингэхдээ Энэтхэгийн зэрэгцээ Пакистан, Вьетнамд хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа гэдгийг мартахгуй байх хэрэгтэй юм. Тиймээс “Газпром” ийм хэмжээний нийлүүлэлтийн хөрөнгө оруулалт хийж, үнийн болзол дээр нөхөх бодлогогуй гэдэг нь эргэлзээгүй юм» гэлээ.

Газпром нийлүүлэлтийнхээ хэмжээг нэмэгдүүлэхийн тулд Владивостокийн орчимд байгалийн хийн шингэрүүлэх завод барьж байгуулахаар төлөвлөж буй юм. Түүнчлэн, “Сахалин-2” төслийн хүрээнд хий шингэрүүлэх үйлдвэрлэлтээр заводын гурав дахь ээлжийг ашиглалтанд оруулах асуудлаар ярилцаж байна гэж Александр Медведев тэмдэглэж байна.

«Дорнод тэр чигээрээ шингэрүүлсэн хийг урьтал болгож байна. Япон, Хятад, Солонгос, Энэтхэг болон тус бүс нутгийн бараг бүх улс оросын байгалийн хийг ямарч байдлаар импортлохыг ихэд сонирхож байна. Тиймээс тухайн шатанд боломж маш их байна.Шингэрүүлсэн хийн экспорт нь 10-аас 25 сая тонн хүртэл байх бөгөөд энэ нь бид Владивостокийн заводын техник-эдийн засгийн үзүүлэлтээс болон “Сахалин-2”өргөтгөлөөс ямар дүгнэлт авахаас шалтгаална» гэж Александр Медведев хэллээ.

Владивосток хотын шингэрүүлсэн хийн заводын нөөцийн баазаар Агнуурын тэнгис болон Дорнод-Сибирийн орд газруудыг сонгож байна. Жилийн эцэс хүртэл хөрөнгө оруулалтын чухал шийдвэрүүд батлагдах юм гэж Александр Медведев амлаж байна.

Газпромын олборлолтын төслүүдэд орох гадаадын компаниудын хувьд гэвэл компани нь тодорохой байр суурьтай юм. Хайгуул болон олборлолтын төслүүдэд оролцох нь активуудаа солилцох суурин дээр боломжтой юм. Нөгөөтэйгүүр, энэ нь оросын хөрөнгөөс дутуугүй чухал стратегийн  ач холбогдолтой байх ёстой юм. Солилцоо нь эдийн засгийн дүйцэх бааз дээр хэрэгжигдэх ёстой юм.