Японы эрх баригчид “Фукусима”АЦС-ын сүйрлийн дараа америкчуудын цуглуулсан цацраг идэвхитэй бодисууд бохирдуулж байгаа тухай мэдээллийг зөв зүйтэй ашиглаж, арга хэмжээ авч чадаагүй байна. Энэ тухай өнөөдөр Японы аж үйлдвэрийн сайд Юкио Эдано мэдээлэв. Түүний ярьснаар, Японы шинжлэх ухаан, техникийн яам америкийн цацраг тархах тухай мэдээллийг тус улсын иргэдийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг хариуцсан еранхий сайдаас нуужээ. Үүний улмаас зарим хүмүүс цацраг идэвхитэй газруудад нүүж ирсэн байна.

“Фукусима” АЦС нь өнгөрсөн оны 3-р сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт болон түүний дараах цунамид хүчтэй нэрвэгдсэн юм. Цацраг идэвхижилтийн түвшингийн тухай болон цацрагийн дэлгэрэлтийн тухай америкийн цэргийн онгоц өнгөрсөн оны 3-р сард сүйрлийн бүсээс мэдээлэл цуглуулсан аж.