Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зууч “зургаагийн” Тегераны төлөөлөгчидтэй хийх яриа хэлэлцээ нь өнөөдөр  Москвад ажлаа сэргээлээ. Энэ тухай оросын талын төлөөлөгчдийн тэргүүн, ГХЯ-ны дэд тэргүүн Сергей Рябков сэтгүүлчдэд уламжлав. Тэрээр яриа хэлэлцээний явцын тухай нэмэлт тайлбар өгөхөөс татгалзав гэж ИТАР-ТАСС агентлаг уламжилжээ. Мэтгэлцээний эхний өдөр дуусахад тэр мэдэгдэхдээ, талуудын байр суурь нэгдэхгүй байгааг хүлээн зөвшөөрсөн хирнэ, москвагийн яриа хэлэлцээ үр дүнтэй болж байна гэв. Ийм дүгнэлтийг ЕХ-ны төлөөлөгчид мөн хэллээ. “Зургаа “нь Иранаас ураныг 20 % хүртэл баяжуулахыг зогсоох болон Фордогийн цөмийн объектийг хаахыг шаардаж буй юм. Тегеран мэдэгдэлдээ, ураныг цэргийн бус, цөмийн эрчим хүчний шаардлагын үүднээс баяжуулж байгаа  гэв. Ираны асуудлаарх зургаан талт яриа хэлэлцээнд ОХУ, Хятад, АНУ, Их Британ, Франц болон Герман улс оролцож байна.