Олон улсын эдийн засгийн 16 дахь форум пүрэв гаригт Орос улсад хэр хэмжээгээрээ хоёрт ордог Санкт-Петербург хотноо гараагаа авна. Энэ форумыг «Оросын Давос» гэдэг. Энэ оны хөтөлбөр нь маш шахуу байна. Дэлхийн тэргүүлэх улсуудын удирдагчид болон эдийн засаг, бизнес элитын төлөөлөгчид нийт 1500 гаруй хүн түүнд оролцоно. Тэд олон улсын тулгамдсан асуудлаар явуулах олон арван санал шүүмжлэлд оролцох юм. «Найдвартай ирээдүйг цогцлон байгуулах нь», «Оросын чадвахийг ашиглаж байна», «Инновацийг манлайлах нь» зэрэг сэдэв тэдгээрийн дотор байна.

Эдүгээ Петербургийн форум олон орны улс төрийн зүтгэлтэн, бизнесийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээний гол индэрийн нэг болсон. Түүнийг хуралдуулах өдөр хугацаа дэлхийн эдийн засаг, улс төрийн элитын төлөөлөгчдийн ажлын цагийн хуваарьт багтав. Энэ удаагийн форумын «Үр бүтээлтэй магнайлал» уриа нь дэлхийн эдийн засагт тулгарсан өнөөгийн аюул сорилтын хариуд явуулах үйл ажиллагааны зорилтод гоц нийцэж байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин чухам үр бүтээлтэй магнайлалд зориулсан бүгд хуралдаан дээр үг хэлнэ. Бусад улсын удирдагчид тухайлбал Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардари, Финландын ерөнхийлөгч Саули Ниинистё нар форумд оролцохоо батласан хийгээд өөр 20 гаруй улсыг ерөнхий сайд нар нь ба засгийн газрын гишүүд нь төлөөлөх юм.

Оросын сэдвийг Орос-ЕХ, Орос-Энэтхэг, Орос-араб дахин зэрэг бизнесийн яриа хэлэлцээний үеэр хөндөж ярих юм. Оросын шууд хөрөнгө оруулалтын сан форумын хүрээнд ажлынхаа анхны үр дүнг гаргана. Хөрөнгө оруулалт ба оросын эдийн засгийн хөгжил одоо хамгийн чухал тулгамдсан асуудал болсон хэмээн Fltera Capital-ын ерөнхий удирдах түнш Вячеслав Пивоваров үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Владимир Путин хөрөнгө оруулалтын уур амьсгалыг нэлээд сайжруулах асуудалд анхаарлыг хандуулсан. Дэлхийн банкны рейтингээр дэлхийн тэргүүлэх 20 улсын тоонд орох хэрэгтэй. Түүнчлэн жижиг дунд бизнесийг урамшуулах, евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийг байгуулж, олон улсын худалдааг эрчимжүүлж, Европ Ази хоёрыг холбох Оросын дамжин нэвтрэх чадавхийг илрүүлэн ашиглах нь чухал» гэв.

«Үр бүтээлтэй магнайлал» сэдвийг эрчимтэй хөгжиж байгаа улсуудын юуны түрүүнд БРИКС бүлгийн орнуудын уургийн асуудлаархи санал шүүмжлэлийн хүрээнд авч үзэх юм. Эдгээр улс одоо ч бүс нутгийн тэргүүлэгчид болсон. Хэтдээ дэлхийн хэмжээнд тэргүүлж мэднэ гэж «ВТБ Капитал» компанийн стратегийн хэлтсийн удирдагч Николай Подгузов хэлээд

«Мэдээжээр Бразили, Орос, Хятад, Энэтхэг зэрэг улс эдийн засгийн шинэ төвүүд болсон. Тэдгээр нь жилээс жилд илүү их үүрэг гүйцэтгэнэ. Хөгжингүй орнуудын хэт хэрэглээ, шинэ тулгар хөгжиж байгаа орнуудын дутуу хэрэглээтэй холбоотой тэнцүү бус байдал дэлхийн эдийн засагт тогтсон. Эдгээр асуудлын шийдвэр эцэст эрчимтэй хөгжиж байгаа орнуудын үүргийг нэмэгдүүлэх ба уламжлалт хөгжингүй зах зээлийн үүргийг дэлхийн эдийн засагийн салбарт багасгахад тус дөхөм үзүүлнэ» гэв.

Петербургийн эдийн засгийн хүрээнд эрчим хүч, банк, дээд зэргийн технологийг оролцуулан янз бүрийн салбарт арав гаруй гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Гэрээ хэлэлцээрүүдийн нийт өртөг өнгөрсөн оны үзүүлэлтээс давж, бараг 100 тэрбум рубльд хүрнэ гэж үүний өмнө Санкт-Петербургийн засаг дарга Георгий Полтавченко мэдэгдсэн билээ.