Египетийн цэргийнхэн Үндэсний батлан хамгаалах зөвлөлийг байгуулав. Маршал Хусейн Тантавийн зарлигаар Египетийн ерөнхийлөгч тус зөвлөлийг тэргүүлэх юм. Мөн зөвлөл үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг авч үзэх юм. Египетийн цэргийнхэн ерөнхийлөгч Хосни Мубаракыг огцоруулснаас хойш 2011 оны 2-р сарын 11-нд засгийн эрхэнд гарсан юм. Тэд Үндсэн хуулийг хүчингүй болгож, парламентын хоёр танхимыг тараав. Цэргийнхэн 6-р сарын 17-нд Үндсэн хуулийн тунхаглалд оруулах засваруудыг зарлажээ. Эдгээр засварын дагуу тэд шилжилтийн үед Египетийн эрх баригч цорын ганц байгууллага болно. Египетийн ерөнхийлөгчийн 2 дахь шатны сонгууль өнгөрөгч амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ удаа сонгогчид «Лалын ахан дүүс» бүлгийн нэр дэвшэгч Мухаммед Мурси, биеэ дааж нэр дэвшсэн ерөнхий сайд асан Ахмед Шафик хоёроос нэгий нь сонгож авах байсан. Санал хураалтын үр дүнг 6-р сарын 21-нд албан ёсоор зарлан мэдээлэх юм.