ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Японы засгийн газрын тэргүүн Ёсихико Нода нарын мексикийн Лос-Кабост хийсэн уулзалт бол итгэлцлийн харилцааг төлөвшүүлэх замаар хийсэн чухал алхам юм гэж өнөөдөр Японы ГХЯ-ны тэргүүн Коитиро Гэмба сэтгүүлчдэд мэдэгдлээ. Орос, Японы хоорондын харилцааг бүх салбарт хөгжүүлэх нь чухал гэж тэрээр хэлэв. Нутаг дэвсгэрийн асуудлыг оролцуулан бүх хэлэлцээний хүрээнд хамгийн гол нь итгэлцлийн харилцааг төлөвшүүлэх хэрэгтэй. Одоо энэ замаар анхны алхам хийгээд байна гэж Японы ГХ-ийн сайд мэдэгдэв.