НҮБ дүрвэгчдийн шилжин суух гэсэн арван улсыг дурдав. Эл асуудлаар 100 мянган хүн хандсан ӨАБНУ энэ талаар тэргүүн байр эзлэж байна. АНУ, Франц,Германи, Итали, Швед, Бельги, Их Британи, Канад, Гана зэрэг улс түүний дараа тус тус орж байна. Дэлхийн өөр улсад шилжин суухыг хүссэн хүмүүсийн бараг гуравны нэг нь АНУ, Канад хоёрт ногдож байна. Өнгөрсөн онд эдгээр хоёр улс хоргодох эрхтэй болохыг хүссэн бүх хүмүүсийн 80 хувийг хүлээж авсан байна. Мөн өнгөрсөн онд дэлхийд арга буюу шилжин суух хүмүүсийн тоо 42 саяас давжээ. Тэдний 15 сая нь дүрвэгчид байгаа хийгээд 26 сая нь улс дотроо нүүсэн, 900 мянга нь улс төрийн шалтгаанаар хоргодох эрх хүссэн хүмүүс юм.