Өнөөдөр НҮБ-ын АЗ-ийн гишүүн орнуудын хуралдаан дээр Сири дэх НҮБ-ын ажиглагчдын тэргүүн Роберт Мудын илтгэлийг сонсох юм. Дараа нь тэд Сири улсыг хямралт байдлаас гаргах зорилгоор цаашид хийх алхамуудыг авч үзнэ. Хүч хэрэглэх ажиллагааг шатлан өргөжүүлж байгаа учир сирийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа түр зогсооно гэж бямба гаригт НҮБ-ын цэргийн ажиглагчид мэдэгдлээ. Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа хоёр тал засгийн эрхийг эв зүйгээр шилжүүлэх биш асуудлыг үч хэрэглэн шийдвэрлэхийн төлөө байна гэж НҮБ-ын ажиглагчдын тэргүүн генерал Роберт Муд мэдэгдсэн билээ.