Өчигдөр Испанийн шигшээ багийн хөл бөмбөгчид Хорватын багийг 1:0 харьцаатай хожиж хагас шигшээ тэмцээнд оролцох эрх эдлэв. Тэмцээний үр дүнгээр хорватууд европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнээс хасагдав. Мөн тэр өдөр Италийн хөл бөмбөгчид Ирландын шигшээ багийг 2:0 харьцаатай хожиж бас хагас шигшээ тэмцээнд оролцох эрхтэй болсон байна.