ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид БНАСАУ-д хандан НҮБ-ын АЗ-ийн зохих бух шийдвэрийг биелүүлэхийг уриаллаа. БНАСАУ-аас Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг даамжруулж мэдэх ажиллагаа явуулахгүй гэдэгт Москва, Вашингтон хоёр найдаж байна. Ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нарын Лос-Кабост хийсэн уулзалтын үр дүнгээр гаргасан мэдэгдэлд энэ тухай өгүүлжээ. Түүнчлэн ОХУ АНУ-ын удирдагчид Пхеньянд хандан 2005 оны 9-р сарын 19-нд Хятад, БНАСАУ, БНСолонгос улс, Орос, АНУ, Япон улсуудаас хамтран гаргасан мэдэгдлээр авсан үүргээ биелүүлэхийг уриалжээ. ОХУ, АНУ хоёр зургаан талт хэлэлцээний үйл явцын хүрээнд түншлэж байгаа болохоор дээрх хамтын мэдэгдлийн дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгоход чиглэгдсэн хамтын хүчин чармайлтаа цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байна гэж баримт бичигт онцлосон байна.