Орос улс, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Барак Обама нар тогтвортой тусгаар Афганистан улсад дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа батлав. Түүнчлэн Москва, Вашингтон хоёр тус улсаас терроризм, мансууруурах бодистой хийж байгаа тэмцэлд туслах бодолтой байна. Орос улс АНУ-ын удирдагчид мексикийн Лос-Кабост уулзаад афганистаны ард түмэн л эвлэрэх үйл явцыг хэрэгжүүлэх ёстойг тэмдэглэв. Эвлэрэл тогтвортой нэгдсэн тусгаар Афганистан улсад болон Аль-Каида бүлэгтэй хэлхээ холбоог таслах, хүч хэрэглэх ажиллагаа явуулахаас татгалзах ба хүний ялангуяа эмэгтэй хүний эрхийн тухай заалтыг  оролцуулан Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрөхэд туслах зорилготой юм. Түүнчлэн Орос улс, АНУ хоёр дамжин нэвтрэх хойд замыг бэхжүүлэх болон Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага ба Орос-НАТО зөвлөлийн чадавхийг ашиглан терроризм, мансууруулах бодистой тэмцэх хүрээнд харилцан ажиллагааг өргөжүүлэх бодолтой байна.