Өчигдер мексикийн Лос-Кабост ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг хүлээн авч уулзав. Москва, Анкарагийн хоорондын харилцаанд түвэг бэрхшээл алга. Түвэгтэй бүх асуудлыг түргэн шийдвэрлэж байна гэж Путин тэмдэглэлээ. Орос, Туркийн хоорондын харилцаа өөд урагш эрчимтэй хөгжиж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч онцлов. Хоёр улс олон чиглэлээр хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа цаашид өргөжинэ гэж тэрээр нэмж хэлэв. Путинтай Мексикэд уулзаж байгаадаа сэтгэл ханамжтай байна гэж Эрдоган хэлээд хоёр талын харилцаа төдийгүй бүс нутгийн харилцан ажиллагааны асуудлыг авч үзэхдээ баярлаж байна гэж тэмдэглэв.