ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Орос улсад айлчлахыг Японы ерөнхий сайд Ёсихико Нодаг урив. Тэрээр Японы удирдагчтай G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд мексикийн Лос-Кабост уулзав. Японы ерөнхийлөгчтэй биеэчлэн танилцаж байгаадаа баярлаж, Орост хүлээж авахад бэлэн байна гэж Путин уулзалт эхлэнгүүт мэдэгдлээ. Орос-японы харилцаа урагш ахиж, өрнүүн хөгжиж байгааг ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв. Гэвч Орос Японы хоорондын худалдаа-эдийн засгийн харилцааны хүрээ хоёр орны бодит боломжод одоогоор нийцэхгүй байна гэж Путин хэлэв. Эл асуудлыг уулзаж ярилцах боломжтой байгаадаа баярлаж байна. Өөр хэдэн асуудал түүний дотор стратегийн асуудлыг авч үзэж хэлэлцэхэд бэлэн байна гэж тэрээр тэмдэглэжээ. Хоёр талын харилцааг төрийн хэмжээнд төдийгүй иргэний нийгэм, хүмүүсийн хооронд хөгжүүлж бэхжүүлэх нь чухал гэж Оросын удирдагч тэмдэглэв. Оросын ерөнхийлөгчтэй уулзаж байгаадаа баярлаж байна гэж Японы ерөнхий сайд  хариуд нт тэмдэглээд ерөнхийлөгчийн албан тушаалд сонгогдсонтой нь холбогдуулан Путинд ахин баяр хүргэв. Миний бие Путины нэгэн адил жу-дод дуртай гэж Нода уулзалтын шувтаргаар мэдээлээд японы олимпийн жу-догийн багийн хувцасыг Путинд өргөн бэлэглэв. Путин япон хэлээр Ёсихико Нодад талархал илэрхийлжээ.