G20 бүлгийн хуралдааны үр дүнгээр Олон улсын валютын сангийн хямралын уршгийг арилгах нөөцийг арвижуулах шийдвэр гаргана гэж оросын төлөөлөгч Станислав Воскресенский « хорины» дээд хэмжээний уулзалт болж байгаа Лос-Кабост сэтгүүлчдэд мэдэгдлээ. Түүний хэлснээр Орос, Энэтхэг, Бразили улсууд тус тус 10, Хятад улс 43, ӨАБНУ 2 тэрбум доллар гаргахад бэлэн байгаагаа мэдэгджээ. Харин эдгээр хөрөнгийг тэр даруй гуйвуулалгүй нөөцлөнө. ОУВС-ийн уялдуулан зохицуулсан шинэтгэлийг цагт нь явуулж дуусана гэдэгт найдаж, байгууллагад хөрөнгө шимэтгэхээр шийдвэрлэсэн гэж өчигдөр БРИКС бүлгийн орнууд уулзалтынхаа үр дүнгээр мэдэгдэв. Түүнчлэн «санд санал, хувь хэмжээг хуваарьлах шинэтгэл энэ хүрээнд багтана» гэж эдгээр улс найдаж байна. Шинэтгэл эдийн засаг нь эрчимтэй хөгжиж байгаа орнуудаас тус сангийн үйл ажиллагаанд үзүүлэх үр нөлөөг өргөжөөлэх үр дүнтэй болох ёстой. Сангийн нөөцийг нийт 456 тэрбум доллароор арвижуулна гэж дэлхийн 12 улс амласан. Харин 4-р сард мөн үзүүлэлт 430 тэрубм доллар байсан гэж өчигдөр ОУВС мэдэгдлээ. Европ, БРИКС бүлгийн орнууд ба Япон, АНУ гол хандивлагч болсон юм. АНУ хөрөнгө олгохоос одоогоор түдгэлзэж байна. Конгресс энэ тухай шийдвэрийг батлах ёстой. Сан дээрх хөрөнгийг хямралыг гааруулахаас сэрэмжлэх ба хямралын уршгийг арилгахад чиглүүлж мэднэ.