Сирид үргэлжилж байгаа цуст ажиллагааг эцэс болгохын  тулд хүч хэрэглэх ажиллагааг тус улсад нэн даруй зогсоох нь зайлшгүй чухал гэж ОХУ, АНУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Барак Обама нар G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Лос-Кабост хийсэн уулзалтын үр дүнгээр мэдэгдлээ. Франс Пресс агентлагийн уламжласнаар оросын ба америкийн ерөнхийлөгчид сирийн асуудлаархи ОХУ АНУ-ын байр суурь нийтийн олон талтай байгааг хэлэлцээнийхээ үеэр илрүүлэн тогтоов. Сирийн ард түмэн л биеэ даасан ардчилсан замаар улс орныхоо ирээдүйг тодорхойлох ёстой гэж хоёр тал санал нэгтэй үзэж байгааг ОХУ АНУ-ын ерөнхийлөгчдийн хамтран гаргасан мэдэгдэлд өгүүлжээ. Түүнээс гадна НҮБ ба Арабын улсуудын холбооны сирийн асуудлын зохицуулалтыг эрхлэсэн онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд аль болохоор туслахад бэлэн байна гэж хоёр улсын ерөнхийлөгчид мэдэгдэв. Түүнчлэн сирийн хямралыг улс төрийн замаар зохицуулах нь зайлшгүй чухал гэж Обама,Путин хоёр мэдэгджээ. Дэлхийн хоёр гүрэн улсын удирдагчид ираны асуудлыг хөндөж, Иран улсад хандан үүргээ бүрэн биелүүлж, цөмийн хөтөлбөр нь энх тайвны зорилготой байгааг нотлон харуулахыг уриалав. Обама, Путин хоёр АНУ-аас Европт байрлуулах ПДХ системийн асуудлаар гарсан санал зөрөлдөөнийг арилгахын тулд харилцан найр тавих арга замыг эрэхээр тохиролцлоо. Москва тус системийг байрлуулахыг эсэргүүцэж байна. « Хойр тал өөр өөр байр суурь баримталж байгаа боловч бид ПДХ системийн асуудлын шийдвэрийг цаашид эрэхээр тохиролцсон» гэж хамтрасан мэдэгдэлд өгүүлжээ.