“Их хорийн” бүлэг зөвхөн өөрийнхөө гишүүдийн тухай амиа хичээн боддог элитүүдийн ээлжит клуб битгий болоосой билээ. Дэлхийн бүх эдийн эдийн засгийн тогтвортой хөгжилд зориулсан шудрага хууль дүрэм гаргах нь хамтын ажиллагааны утга учир байх ёстой. Өнөөдөр мексикийн “Эль Юниверсал” тэргүүлэх сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ингэж бичсэн байна. “Их хорийн” дээд хэмжээний уулзалт 6-р сарын 18-19-нд Мексикийн Лос-Кабос хотод болж байгаа юм. Дэлхийн эдийн засагт 4 жилийн өмнө тулгарсан аюултай хямрал тэргүүлэгч орнуудаас цоо шинэ хандлагыг шаардсан юм. Дэлхийн ДНБ-ий 90%-ийг эзлэж байгаа орнуудын төрийн тэргүүнүүд түүхэндээ анх удаа эдийн засгийн бодлогыг зохион байгуулах талаар бодит санаачлага гаргасан юм. Ийнхүү G20 санхүү, эдийн засгийн асуудлаарх даяарчлалыг хамарсан тэргүүлэх форумын статустай болсон юм гэж ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин үзэж байна. Хямрал дээд цэгтээ хүрч байхад “хорийнхон” шийдвэр гаргасны хүчээр хамгийн их хэлмэгдэж байсан орнуудыг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлсэн юм. Гэхдээ л хямралын уршиг одоо болтол арилаагүй л байна. Дэлхийн эдийн засгийн төрх байдал өөрчлөгдлөө. Хөгжиж байгаа зах зээлийн өсөлтийн бодит хурд ойрын таван жилд хөгжингүй орнуудаас 3,5 дахин нэмэгдэнэ гэж таамаглаж айна. ОУ сүүлийн жилүүдэд төсөв, санхүүгийн системээ бэхжүүлж чадсан гэж Владимир Путин тэмдэглэлээ. Эдийн засгийн өсөлт нь 4,3% байгаа нь Европын томоохон эдийн засагтай улсуудаас хамгийн өндөр байгаа юм. Алт валютын нөөцөөрөө ОУ дэлхийд 3-т орж байна. Улсын өрийн хэмжээгээрээ “том найм”, “их хорь”, БРИКС-ийн орнууд дунд хамгийн бага нь байгаа юм. Улсын орлого нь нефть хийн салбарт зах зээлийн тааламжтай байдалтай холбоотой гэдгийг Владимир Путин хүлээн зөвшөөрлөө. Тогтвортой хөгжлийг хангахын тулд оросын эдийн засгийн түүхий эдийн хамаарлыг багасгах шаардлагатай байна. Дэлхийн ихнэх улсуудад шинэчлэл зайлшгүй шаардлагатай байна. Үүний тулд төсвийн хатуу сахилга бат, улсын санхүүгийн нягтрал, ажлаар хангах, эдийн засгийн өсөлт, нийгмийн асуудлыг шийдэх зэрэг асуудлуудын хооронд ухаалаг балансыг олох нь чухал юм. Банкны асуудал, нуран унаж байгаа зах зээл зэрэг нь дэлхийн санхүүгийн бүтэц шинэчлэгдээгүй байгааг харуулж байна гэж Владимир Путин хэллээ. Дэлхийн санхүү бодит актив болон үнэт зүйлсийн хэлхээ холбоо болон бат бэх хөрстэй болоогүй байна.Үүнтэй холбогдуулан ОУ-ын ерөнхийлөгч үйлдвэрлэгдсэн үнэт цаасын эргэлтийн зохицуулалтыг бэхжүүлэхийг санал болголоо. Нөөцийн шинэ валютыг бий болгохын тулд харилцан ажиллах нь нийтийн сонирхолыг татаж байна. Дэлхийн Банк, ОУВС-г оролцуулаад олон улсын санхүүгийн институцуудыг шинэчлэх талаар хүлээсэн үүргээ G20 биелүүлэх нь тусдаа авч үсэх цаг үеийн асуудал гэж Путин үзэж байна. Ирэх жил G20-ийг ОУ даргалах үед эдгээр асуудлууд даяарчлалын эрчим хүчний аюулгүй байдлын асуудалтай энэ зэрэгцээд тэргүүлэх асуудлууд байх болно.