Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын зуучдын “зургаагийн” бүлэг болон Иран улсын хоорондох хэлэлцээрийн ээлжит үе шат өнөөдөр Москвад эхэллээ. Энэ уулзалтаар Иран улс болон Барууны орнуудын харилцан итгэлцлэл сэргэж, хэлэлцээрийн явц үргэлжлэнэ гэдэгт ОУ найдаж байна.

ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Иран улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалили нарын уулзалтаар хоёр өдрийн хөтөлбөр эхэллээ. Энэ уулзалтад ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх олон улсын зуучлагч “зургаагийн” улс төрийн захиралууд оролцож байна. Орос, Их Британи, Хятад, АНУ, Франц, Герман зэрэг улсууд багтсан “зургаагийн” бүлэг МАГАТЭ-тэй хамтран 2003 оноос хойш НҮБ-ын АЗ-ийн тогтоол болон МАГАТЭ-гийн шийдвэрийг Иран улсаар гүйцэтгүүлхийг оролдож байгаа юм. Эхний ээлжинд ураныг 20% хүртэл баяжуулахаа зогсоох, МАГАТЭ-гийн шалгалтад объектуудаа улам илүү нээлттэй болгох зэрэг асуудлуудыг тавьж байгаа юм.

Иран улс болон Барууны орнуудын хооронд итгэлцэлийг сэргээх боломж нь ураныг 20% хүртэл баяжуулж байгаа асуудал дээр тогтож байгаа юм гэж ОУ-ын ГХЯ-ны орлогч сайд Сергей Рябков Москвагийн уулзалтын өмнөхөн мэдэгдсэн юм: «Иранчуудын ярьж хэлж байгаа зүйлүүдэд ураныг баяжуулах асуудал нилээд жинтэй байр эзлэж байгаа юм. Энэ асуудалд “Зургаагийн бүлэг” нилээд тодорхой санал оруулж байгаа юм. Хоёр өөр уутанд байгаа энэ хоёр санааг нийцүүлэх асуудлыг эхлэх болон нийтлэг шийдвэрийг бий болгох ядахдаа ийм шийдвэрийн дүр төрхийг бий болгох нь одоогийн зорилго болоод байна.Хэрвээ бид энэ чиглэлд дэвшилд хүрэх юм бол москвагийн үе шат амжилттай болсон гэж хэлэх эрхтэй болно. Москвагийн дараа болох уулзалтууд энэ бүрэлдхүүнээрээ хаана ч болж болно. Гэхдээ үе шатуудын хоорондох зай нь бүү сунжраасай гэж Москва хүсэж байна. Үүнйи тулд бид тодорхой дэвшилд хүрэх ёстой» гэж тэр ярилаа.

Иран улстай “зургаагийн” хийж байгаа энэ уулзалт бол сүүлийн хэдэн сард хийж байгаа 3 дахь уулзалт юм. Иран улсын
Барууны орнуудтай хийх хэлэлцээр 15 сар завсарлсны дараа энэ жил Стамбулд сэргэсэн бөгөөд дараа нь Багдадад үргэлжилсэн юм. Энэ идэвхижлийг Барууныхан хориг арга хэмжээний нөлөөгөөр тайлбарладаг юм. Харин ОУ ийм нэг талыг баримталсан дүгнэлт хийдэггүй гэж Эдийн засгийн Дээд сургуулийн улс төр судлалын тэнхимийн эрхлэгч Леонид Поляков ярьж байна:«Ахмаднежадигийн янз бүрийн ярилцлагуудаас хараад байхад түүний өнөөдөр хэрэглэж байгаа стратег нь нээлтэй байдлын стратег юм. Дэлхийн олон нийтийн санал бодлын өмнө өөрийгөө дахин шинээр харуулах болон Барууныхан багтаагаад байгаа муу муухай орнуудын нэрсийн жагсаалтаас гарах нь энэ стратегийн зорилго юм. Жирийн орон, шинэ орны хувьд өөрийг харуулах гэсэн Иран улсын оролдлого нь Иран улс арай өргөн харилцаанд орж байгааг харуулж байна» гэж тэр ярилаа.

Хориг тавьж байхын оронд угтан тосох алхам хийх ёстой гэдэгт Москва итгэлтэй байна. Мөн энд Сири улстай холбоотой Ираны байр суурь маш чухал юм. Энэ улсын нөхцөл байдал, олон улсын хамтын нийгэмлэгийн цаашдын үйл ажиллагаа зэргийг олон улсын тусгай бага хурал дээр хэлэлцэхийг оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров санал болгосон юм. Иран улс энэ бага хурлын бодит, чухал оролцогч гэж Москвад үзэж байгаа юм. Одоогийн нөхцөл байдалд энэ санал улс орныхоо шинэ, итгэл хүлээсэн дүр төрхийг бий болгоход Тегераны хувьд ашигтай юм. Ирантай зуучийн “зургаагийн” хийж байгаа хэлэлцээрийн зарим нэг дүнгээс оролцогчид нь 6-р сарын 19-нд хэлэлцээр дууссны дараа л ярих байх.