Египетийн “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхэн ерөнхийлөгчид нэр дэвшсэн тэдний төлөөлөгч Мухаммед Мурси ерөнхийлөгчийн сонгуульд ялсан гэж зарлалаа. Сонгуулийн хэсгийн 81%-ийг саналыг тоолсны дараа Эрх чөлөөний намаас нэр дэвшсэн Мурси 52,5%-ийн саналтай байна гэж тус хөдөлгөөний төлөөлөгч урьд нь мэдэгдэж байсан юм. Ерөнхийлөгч асан Хосни Мубаракын үед ерөнхий сайд байсан Ахмад Шафик төлөө 47,5%-ийн санал өгсөн байна гэж энэ хөдөлгөөнийхөн мэдэгдсэн байна. Өөрийн зүгээс доктор Мухаммед Мурси “бүх египетчүүдийн ерөнхийлөгч байх бөгөөд хэнтэй ч тооцоо бодохгүй гэж” мэдэгдсэн байна. Одоо бүгдээрээ урагшаа ахих хэрэгтэй байна, Египет улсад бүгд адилхан эрхтэй байх болно гэж тэр хэлжээ. Өрсөлдөгч талын гаргаж байгаа санал хураалтын ямар ч дүнг ерөнхий сайд хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж Шафикын төлөөлөгч мэдэгдсэн байна. Египетийн ONTV телевизийн сувагт ярилцлага өгөхдөө “Лалын ахан дүүсийн”хөдөлгөөний мэдэгдлийг утга учиргүй, ХМХ-үүдэд зориулсан бохир арга гэж нэрлэсэн байна. Египетэд болсон хувьсгалын дараа хийж байгаа анхны ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны дүн 6-р сарын 21-нд гарна.