БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч, бүс нутагт зэвсэгт хүчнийхээ хэмжээг нэмэгдүүлж байна гэж АНУ-ыг буруутгааад, боломжийн бүхий л аргаар өөрийн аюулгүй байдлаа хамгаалахыг уриалсан байна. “Тус бүс нутагт зэвсэгт хүчнийхээ хэмжээг нэмэгдүүлж байгаа АНУ-ын үйл ажиллагаа нь шууд өдөөн хатгалага бөгөөд энэ бүс нутагт дайн хийх алхам мөн гэж” хойд солонгосын ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдсэн байна. Өнгөрсөн пүрэв гаригт Вашингтонд болсон АНУ, Өмнөд Солонгос улсын БХЯ, ГХЯ-ны сайд нарийн уулзалтыг тэрээр шүүмжилсэн байна. Энэ уулзалтын зорилго нь “Өмнөд Солонгос улсыг АНУ-ын Ази тивд зонхилох бодлогын талбар болгоход оршиж байна гэж” дипломатч хэлсэн байна. Улс орон, ард түмнийхээ нэр төр, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө боломжийн бүхий л аргыг хэрэглэж БНАСАУ-ын аюулгүй байдлын түвшинг дээшлүүлнэ гэж ГХЯ-ны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна.