Сирийн армийн бүслээд байгаа Хомс хотоос хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшид, өвчтэй хүмүүсийг нүүлгэх боломж олгохыг Сири дэх НҮБ-ын ажиглагчдийн бүлгийн тэргүүн, байлдан дайтаж байгаа талуудаас шаардлаа. Байлдаан болж байгаа сирийн бусад бүс нутгаас энгийн номхон иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тэр бас шаардсан байна гэж “Интерфакс” агентлаг уламжилжээ. Засгийн газрын хүчин ч, босогчидод ч хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх боломж олгож гал зогсоохыг хүсэхгүй байна. Хомс хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх гэсэн НҮБ-ын оролдлого амжилтгүй болсон гэж тэр нэмж хэлсэн байна. Хэрвээ эрх барьж байгаа дэглэм болон сөрөг хүчин зохих шийдвэр гаргах юм бол нүүлгэн шилжүүлэх явцын монторинг хийхэд НҮБ-ын бүлэг бэлэн байна гэж Муд мэдээлсэн байна. Тус улсад хүчирхийлэл гаарч байгаа учир өөрийн үйл ажиллагаагаа зогсоож байна гэж бямба гаригт НҮБ-ын ажиглагчдын бүлэг мэдээлсэн юм.