Мексик улсын Лос-Кабос хотод 6-р сарын 18-19-нд болох G20-ийн дээд хэмжээний уулзалтанд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин оролцоно. G20-ийн 7-р дээд хэмжээний уулзалтанд төрийн тэргүүн оролцож байгаа явдал нь онцгой ач холбогдолтой, учир нь энэ маш чухал олон талт форумыг даргалах ажил жилийн хугацаатайгаар ОУ-д шилжих юм. Дараагийн дээд хэмжээний уулзалт 2013 оны 9-р сарын 5-6-ны хооронд Петербургт болно. Лос-Кабост G20-ийн тэргүүнүүд дэлхийн эдийн засгийн байдал, еврогийн бүсийн нөхцөл байдал, олон улсын валют, санхүүгийн системийг шинэчлэх асуудал зэргийг хэлэлцэх болно. Эхний хуралдаан дээр тогтвор, тэнцвэртэй, итгэлтэй өсөлтийг хангаж өгөх урьдчилсан зөвшилцөөн болон даяарчлалын эдийн засгийн асуудлын тухай ярилцах болно. Хоёр дахь хуралдааныг олон улсын санхүүгийн бүтэц, системийг бэхжүүлэх болон санхүүгийн үйлчилгээнийн хүртээмжийг өргөжүүлэх зэрэг асуудалд зориулна. Төгсгөлийн гурав дахь хуралдаанаар “ногоон өсөлт”гэж нэрлэгддэг худалдаа, дэд бүтэц, хүнсний аюулгүй байдал болон ажлын шинэ байр бий болгох төлөв зэргийг хэлэлцэх юм. Эдгээр асуудлуудын талаарх ОУ-ын байр суурийг харуулсан илтгэлийг Путин бүх хуралдаан дээр тавих юм. ОУВС-гийн нөөцийг 430 тэрбум доллароор нэмэгдүүлэх асуудал G20-ийн орнуудын төрийн тэргүүнүүдийн шийдэх чухал асуудлуудын нэг юм. Энэ санд нэмэлт хөрөнгө оруулах талаарх өөрсдийн тодорхой үүргээ олон улс орнууд зарлан мэдээлээд байна. Бас хэд хэдэн улс орнууд тэр дундаа БРИКС-ийн орнууд өөрсдийн бодол санааг одоохондоо илэрхийлээгүй байна.Оросын оруулах хөрөнгийн талаар одоогийн байдлаар Сангийн яам, Төв банк хоёр зөвшилцөж байна, гэхдээ эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч гаргана. Энэ санд 10 тэрбум доллар оруулж болох юм гэж урьд нь ОУ мэдэгдэж байсан юм. Дээд хэмжээний уулзалтын дүнгээр тунхаглал батлах болно.