Иран улс болон “зургаагийн” олон улсын зуучдын өндөр хэмжээний төлөөлөгчид Москвад хүрэлцэн ирж байна. Оросын нийслэлд 6-р сарын 18-19-нд ираны цөмийн асуудлаархи зургаан талын хэлэлцээрийн ээлжит үе болох юм. “Бид Москвад дэвшилд хүрнэ гэж найдаж байна гэж” Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хэлэлцээр эхлэхийн өмнө мэдэгдлээ. Германы нөлөө бүхий “Франкфуртер альгемайне цайтунг” сонины ням гаригийн дугаарт ярилцлага өгөхдөө тэрээр Тегеран хэлэлцээр дээр “нааштай алхам” хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн байна. Олон улсын зуучлагчид угтан тосох алхам хийхэд бэлэн байвал ахиц дэвшил гарах боломжтой гэж Амхадинежад тэмдэглэсэн байна. Иран улстай хийх цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээрт ОХУ,АНУ, ХБНГУ, Хятад. Их Британи, Франц улсууд оролцож байгаа юм. Өнөөдөр Тегеранаас Москва орохоор ираны төлөөлөгчдийн тэргүүн Саид Жалили ниссэн байна. Ураныг 20% хүртэл баяжуулж байгаа асуудал хэлэлцээрийн үндсэн сэдвүүдийн нэг болно гэж үзэж байна. Энхийн зорилгоор хэрэглэхийн тулд ураныг 20% хүртэл баяжуулж байгаа гэж Иран мэдэгдсээр байгаа юм. Иран улс өөрийн цөмийн хөтөлбөрийг цэргийн зориулалтаар ашиглаж магадгүй гэж АНУ болон барууны орнууд болгоомжилж байгаа юм.