ОХУ-ын Хойд кавказын БН улсад урьд шөнө хүчтэй салхи шуурганаас болж 300 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна. Хойд Осет, Ингушет, Чечень улсуудад цахилгаан эрчим хүч тасарсан байна. Хүчтэй салхи шуурга цахилгаан дамжуулах шонгуудыг унагаж, төмөр утсуудыг таслаж, байшингуудын дээврийг хуулсан байна. Өнгөрсөн шөнийн турш засварын ажил хийжээ. Эхний ээлжинд нийгмийн объектуудыг гэрэл цахилгаантай болгосон байна. Байгалын гамшигт нэрвэгдсэн нутгийн суурин газруудын ихэнхийг өнөө өглөө гэхэд цахилгаан хангамжийн сүлжээнд холбосон байна.