Ажилчин цагаачдын эх орондоо шилжүүлж байгаа мөнгөний хэмжээгээр ОУ дэлхийд АНУ, Саудын Аравын дараа 3-рт орж байна. Өнгөрч буй долоо хоногт нийтлэгдсэн Дэлхийн Банкны илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Шинжээчдийн үнэлэж байгаагаар одоогийн байдлаар дэлхий дээр 215 сая олон улсын цагаачид бүртгэгдээд байна. Тэд 2012 онд эх орондоо 399 тэрбум орчим долларыг шилжүүлнэ гэж тооцоолж байна. Дэлхийн Банкны үнэлгээгээр тэд 2011 онд 372 тэрбум доллар илгээсэн байна. Хамгийн их цагаачдын мөнгө хүлээн авч байгаа улс бол Энэтхэг бөгөөд 2011 онд 64 тэрбум доллар авсан байна. Харин Хятад улс 62 тэрбумыг, Мексик улс 24 тэрбум долларыг тус тус хүлээн авсан байна. Энэ мөнгөний урсгалын эх сурвалж болсон орнуудын эхний тавд АНУ, Саудын Арав, ОХУ-тай хамт Швейцарь, Испани улсууд орж байна.