Дээрэм хийхээр завдсан Иран улсын иргэнийг Москвад баривчиллаа гэж ОХУ-ын ДХЯ-ны нийслэлийн удирдах газрын хэвлэлийн албанаас “Интерфакс” агентлагт уламжиллаа. Энэ үйл явдал өнгөрсөн бямба гаригт оросын нийслэлийн хойд дүүрэгт болсон байна. Москвагийн нэгэн зочид буудалд амьдардаг 37 настай иран хүн амьтан ургамалын дэлгүүрийн худалдагчийн 30 мянга рубль буюу мянга орчим долларыг хулгайлаад нуугдахыг завдсан гэж хууль сахиулах байгууллагын төлөөлөгч мэдээлсэн байна. Хулгай хийхийг завдсан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.Гадаадын иргэнийг саатуулсан байна.