Улс орны янз бүрийн нутгуудад алан хядах ажиллагааны аюулын гурван түвшинг тогтоох тухай зарлигт ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурлаа. Хөх нь бага зэргийн аюултай, шар нь өндөр, улаан нь хамгийн аюултай гэж хуваагддаг байна. Энэ тогтоогдсон түвшингийн дагуу төр, нийгэм, хувь хүний аюулгүй байдлыг хангах тохирсон арга хэмжээг авах юм байна. Алан хядах ажиллагааны аюулгүй байдлын түвшинг 15 хоногийн хугацаатай тогтооно гэж баримт бичигт заажээ. Хэрвээ авсан арга хэмжээний дагуу алан хядах ажиллагааны аюулыг арилгаж чадсан гэж үзвэл ОХУ-ын газар нутгийн тодорхой хэсэгт тогтоосон алан хядах ажиллагааны түвшинг өөрчлөж болно.