Оросын сөрөг хүчнийхэн эсэргүүцлийн ажиллагаагаа намар хүртэл хойшлууллаа. Тус улсын томоохон хотуудад 6-р сарын 12-нд болсон “Сая хүний жагсаалын” үеэр сөрөг хүчний тэргүүнүүд нь ийм шийдвэр гаргасан байна. Эсэргүүцлээ илэрхийлэх ийм хэлбэрт оросуудын сонирхол сүүлийн үед буураад байна гэж шинжээчид үзэж байна. Парламентын гадуурх сөрөг хүчний тэргүүнүүдийн санал болгож байгаа хэлэлцэх хэрэг үеэ өнгөрөөсөн байна. Ээлжит “Сая хүний жагсаалын” дүнгээр ийм тайлбарууд гарсан байна.

Москвад болсон эсэргүүцлийн жагсаал цуглаанд 18-22 мянган хүн цугларсан гэж хууль сахиулах байгууллагынхан мэдээлсэн байна. Санкт-Петербургт болсон “Сая хүний жагсаалд” 2000 хүн оролцсон байна. Харин сибирийн Омск хотод ердөө 40-хөн хүн ирсэн байна.

6-р сарын 12-нд сөрөг хүчнийхнийг мөрдөн байцаалтанд дуудаж, гэр оронд нь нэгжлэг хийсэн болон жагсаалд цуглаанд оролцсны төлөө ногдуулах торгуулийн тухай шинэ хууль гарсан зэргээс болж эсэргүүцлийн шинэ давалгаа гарна гэсэн зарим нэгэн улс төр судлаачдын таамаг биелэгдсэнгүй. Эсэргүүцлийн жагсаал цуглаан Москвагаар хягаарлагдаж байна гэдгийг 6-р сарын 12-ны үйл явдал дахин харууллаа гэж “Улс төр” сангийн ерөнхийлөгч Төрийн Думын депутат Вячеслав Никонов ярьж байна: «ОУ-ын бусад хотуудад болсон эсэргүүцлийн жагсаал нэгдүгээрт нийслэлийнхээс хамаагүй бага байсан. Хоёрудгаарт урьд нь болж байсан бүс нутгийн жагсаал цуглаанаас бага байсан юм. Тэгэхлээр улс оронд эсэргүүцлийн давалгаа багасаж байна. Ер нь урьд нь ч тийм их байгаагүй» юм гэлээ.

Парламентын гадуурх сөрөг хүчнийхэн оросын нийслэлийн Сахаровын өргөн чөлөөнд плакат, уриануудтай жагссан байна. Тэдний өмнө янз бүрийн сөрөг хүчний нэгдлүүдийн тэргүүнүүд үг хэлсэн байна. Үг хэлсэн хүмүүсийг тийм ч нэгдмэл сэтгэлээр угтаж авсангүй, зарим нь дэмжин уухайлж, зарим нь дургүйцэн шүгэлдэж байлаа. Үндэсний стратегийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Михаил Ремизов энэ нь ч ойлгомжтой гэж тэмдэглэж байна. Учир нь сөрөг хүчинд бэлэн, ажиллах чадвартай улс төрийн бүтэц байхгүй юм. Тэд намын байгуулалтыг бүрдүүлэхгүй, сонгуулийн жинхэнэ кампанит ажилд бэлэн бус байна гэж Ремизов үзэж байна.

5-р сарын 6-нд Болотный талбайд цагдаагийнхантай мөргөлдөж, хууль дүрмийг зөрчсөн ноцтой этгээдүүдийг баривчлаж төгссөн үйл явдлыг бодвол энэ удаагийн үйл ажиллагаа үндсэрхэг хөдөлгөөний төлөөлөгчид цуглааны бусад оролцогчидтой зодолдсныг эс тооцвол эсэргүүцлийн ажиллагаа тайван болсон юм гэж Вячеслав Никонов ярьж байна: «Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулахдаа ноцтой зөрчил гаргавал хүлээлгэх хариуцлагыг хүчтэй болгосон хууль гарсан явдал үүнд нөлөөлсөн гэж би үзэж байна. Одоогийн хууль тогтоомжийг илэрхий зөрчих болон цагдаагийнхантай тулалдхаар дахин шийдэж байсан нөхдүүдийг жаахан ухааруулах шиг боллоо. Энэ хууль нь хөгжингүй ардчилсан орнуудад мөрдөж байгаа хуулиудтай ижилхэн юм» гэж тэр ярилаа.

Хуулийн хүрээнд байгаа сөрөг хүчний идэвхижлийг тогтоон барих гээгүй эсэргүүцлийн хөдөлгөөний хувьд барих чиг шугамаа төр засаг эцэслэн бий болголоо гэж ихэнх ажиглагчид үзэж байна. Өөрсдийнхөө жагсаал цуглааныг намар хүртэл хойшлуулж байгаа сөрөг хүчний тэргүүнүүд юунд найдаж байгаа бол гэсэн асуулт өөрийн эрхгүй төрж байна. Эсэргүүцлийн ажиллагаанд тэр үед шинэ урамшуулал бий болж мэдэх юм. Тэгэхдээ энэ нь улс төрийн биш ОУ-ыг хамарч байгаа даяарчлалыг хамарсан эдийн засгийн хямралтай холбоотой урамшуулал юм гэж Үндэсний стратегийн хүрээлэнгийн шинжээч Павел Святенков үзэж байна: « Эсэргүүцлийн санаа бодол зөвхөн нийслэлд ч биш оросын бүс нутгуудад нэмэгдэх байх. Оросын сөрөг хүчний үндсэн асуудлууд нь хаашаа ч алга болоогүй гэдэг нь өөр асуудал юм. Улс орны өндөр албан тушаалын төлөө Владамир Путинтэй өрсөлдөж чадах бүгдээрээ хүлээн зөвшөөрч чадахуйц тийм лидер сөрөг хүчинд байхгүй юм. Эсэргүүцлийн жагсаал цуглаанд оролцож байгаа бүхэн хуваалцаж болохоор хөтөлбөр тэдэнд дутагдаж байгаа юм» гэж тэр ярилаа.

Энэ саналыг олон сөрөг хүчнийхэн дэмжиж байгаа юм. Олныг хамарсан жагсаал цуглааны байнгын идэвхитэй оролцогч, зохиолч Борис Акунин, сөрөг хүчний хөдөлгөөн одоо л нэг сэтгэл хөдлөлөөс ажил хэрэгт шилжинэ гэж үзэж байна. Хүмүүс цугларлаа, хоолойгоо сөөтөл хашигарлаа, жагсаал цуглааны хоосон гоё үгнээс залхаж гүйцлээ.