Шөвгийн дөрөвт үлдэхийн төлөө тоглолтод оросын шигшээ баг грекийн багт 0:1 харьцаатайгаар хожигдож 2012 оны Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний плей-офф-т гарч чадсангүй. Оросын баг уул нь өчигдөр Грекийн багт хожигдох ёсгүй байсан боловч үнэхээр хүч хүрсэнгүй бололтой. Оросууд тоглолтын санаачлагыг гартаа авсан хирнээ нэг ч гоол хийж чадаагүй юм. Харин грекчүүд тийм ч олон бус цохилтоосоо нэгий нь гоол болгож чадсан юм. Грекчүүд шөвгийн дөрөвт үлдэж, оросууд нутаг буцлаа. Мөн өчигдөр европын аврагын эзэн Польшийн шигшээ багыг Чехийн баг 1:0 харьцаатайгаар хожсон байна. Ингээд 2012 оны Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт Чех, Грекийн багууд үлдэж, Орос, Польшийн багууд хасагдлаа.