Оросын нийгэм судлаачид оросын иргэд юуг мөрөөдөж байдаг талаар судалгаа явуулжээ. Тэгсэн оросын иргэдэд тансаг, баян чинээлэг амьдрал биш, материаллаг бус үнэт зүйлсүүд нь илүү ойр байх аж.

Оросын дийлэнхи иргэд ямар хүсэн мөрөөдөлтэй явдаг вэ? Үүнийг тодруулахын тулд нийгэм судлаачид хүмүүсийн дунд Алтан загаснаас ямар гурван хүсэлээ биелүүлэхийг хүсэх вэ гэж санал асуулга явуулжээ. Багаахан хэсэг нь хүрэлцээтэй амьдралаар амьдрахыг хүсдэг байхад, дөрөвний нэг нь төрөл төрөгсөддөө аз жаргал хүсчээ. Санал асуулгад оролцогчдын 18 хувь нь хувийн амьдралын аз жаргалтай байдлыг хүсчээ. Зургаан хүний нэг нь карьер болон нэр хүндтэй ажилтай байхыг хүссэн байна. Харин таван хүн бүрийн нэг нь Алтан загаснаас байр юм уу, зуслангийн байр захиалах хүсэлтэй байна.

Ингэхдээ асуулгад оролцогчдын тэн хагас нь оросын ардын аман зохиолын ямар бүтээлд “оросын мөрөөдлийг” илүүтэй харуулж чадсан бэ гэсэн асуултанд, нэгдүгээрт, баруун европын “Үнсгэлжин ” үлгэр оржээ. Энэ бол нэгэн азгүй амьдралтай охины хувь заяа үлгэрийн эцэст эрс сайханаар өөрчлөгддөг тухай түүх юм. Эгэл даруу, сайхан сэтгэл, ажилч хичээнгүй түүний занг шагнах мэт хаан хүү дурлаж, хайр сэтгэлтэй болж, нөхөрт гарч харц ардаас гүнж болдог юм. Энэ үлгэрээс орос бүсгүйн дүр төрхийг санал асуулгад оролцогсдын 40 % олжээ. Ингэхдээ бүр ихэнхи нь эмэтгтэйчүүд шүү.

Харин эрэгтэйчүүдэд орос ардын үлгэрт гардаг Емеля илүүд таалагджээ. Энэ залуу хүн маш залхуу бөгөөд гэр аж ахуйн ямар нэгэн ажлыг хийхээс татгалзаж байдаг. Гэхдээ нэг удаа тэрний гарт цурхай загас баригдаж, улмаар тэрний бүх хүсэлийг биелүүлэх болдог.

Эрэгтэйчүүдийн бусад төлөөллүүд нь орос ардын үлгэрүүдэд үндэсний мөрөөдлүүдийг биелэж буйг хардаг. Эдгээр дүрүүд нь маш их хүч тэнхээтэй, баатарлаг, нүнжигтэй, сайхан сэтгэлтэй, шудрага чанаруудтай байх бөгөөд тэд энгийн ардуудыг дээрэмч, тонуулчдаас хамгаалдаг.

Санал асуулгад оролцогчид бусад үлгэрүүдэд гардаг баатруудын дээд зэргийн чадварт хүрэхийн тулд хувийн аз жаргал, эрх чөлөөгөө золиослоход бэлэн байдгийг тэмдэглэж байжээ.

Харин түүхийн үеүүдийн хувьд бол оросын иргэд өнгөрсөн үеийг эргэн харахад дургүй аж. Санал асуулгуудад оролцогсдын гурваны нэг нь орос мөрөөдөл яг одоо биелэгдэж байна гэж үзсэн бол, гурваны нэг нь оросын түүхэнд тэгш сайхан үе байхгуй гэжээ.

Хамгийн гол нь “орос мөрөөдөл” нь өрнөдийнхний мөрөөдлөөс юугаараа ялгаатай вэ, жишээ нь, “эрх чөлөө”- г тэд хэрхэн тайлбарлаж байна. Харин оросын иргэдийн хувьд бол энэ нь эргэж харалгүйгээр, өөрөө өөртөө эзэн байх боломж юм.