БНСолонгос улсын нислэлийн 1000 сургуулийн дээвэр дээр нарны зайн хавтан байрлуулна. Атомын эрчим хүчийг хэрэглээг хорогдуулах төрийн хөтөлбөрийн хүрээнд ийм арга хэмжээ авч байна. Энэ онд нийслэл хотын захиргаа боловсролын газар ба орон нутгийн хүрээлэн буй орчинг хамгаалах байгууллагуудтай хэлэлцээр байгуулж, энэ онд 200, 2014 он гэхэд бас 800 сургуулийн дээвэр дээр нарны зай хураагуурыг байрлуулна. Түүнээс гадна хотын захиргаа эрчим хүч хэмнэх дэнгээр сургуулиудыг тоноглоно.Мөн хотын захиргааны төлөөлөгчид эл сэдвээр сурагчдад лекц уншина. 2030 он гэхэд Өмнөд Солонгосын засгийн газар нөхөн сэргэх эх сурвалжаас авах эрчим хүчний хэмжээг 10 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.