Америкийн циркийн нэрд гарсан удмын төлөөлөгч Ник Валленд одоогоос 100 жилийн тэртээ сүүлчийн удаа үйлдсэн хосгүй арга ажиллагааг сэргээн үзүүллээ. Тэр тулгуур барьж, Ниагарын хүрхрээгийн дээгүүр 50 гаруй метр өндөр татсан тавхан см бүдүүн төмөр татлагаар явжээ. Энэ «зугаацал» америкийн талд эхэлж 25 минутын дараа канадын талд төгсөв. Валленде бараг 20 км хурдацтай салхи салхилсан нөхцөлд татлагаар явжээ. Зоригтой эрэгтэйг 550 метр замд нь нисдэг тэрэг ба усанд шумбагчид даатгав. Түүнээс гадна хосгүй үйлдлийг нэвтрүүлсэн Эй-би-си телевизийн сувгийн шаардлагаар Валленда татлагаар анх удаа даатгалтай явжээ. Валлендын зургаан амжилт түүний дотор татлагаар дугүй унаж даатгалгүй явж хамгийн урт «зам» туулсны нь Гиннесийн дээд амжилтын номд бүртгэжээ. 1859 онд францын циркийн нэрд гарсан жужигчин Жан-Франсуа Гравел-Блонден Ниагара усан хүрхрээг бусдаас түрүүн татлагаар явж давсан билээ.

Гэрэл зураг