Өнөөдөр иракийн нийслэлд минажуулсан 2 машин дэлбэрэсний уршгаар наанадаж 20 хүн амь үрэгдэж бас 50 орчим хүн шархдсан тухай АП агентлаг орон нутгийн цагдаагийн газрын мэдээллийг үндэслэн уламжлан мэдээллээ. Дэлбэрэлт олон арван лалын шийт сүсэгтэн Муса Каземын нэрэмжит лалын сүмд шашны ёслолд оролцоод харих үеэр хотын зүүн Шула хороололд нижигнэв. Өнгөрсөн лхагва гаригт Мусса Каземын буян үйлдсэн өдөр иракийн хэдэн хотод цуврал дэлбэрэлтэд 80 гаруй хүн амь үрэгджээ. Суннит, шийт хоёр лалын шашны урсгалын сөргөлдөөн Иракийн түгшүүртэй байдлыг даамжруулав. Ийм байдал иргэний дайн дэгдээх ба омог угсаа, шашин шүтлэгийн шинж тэмдэгээр Ирак улсыг бутаргах уршигтай болж мэднэ.