Хятад улс багийн бүрэлдэхүүнд нь анх удаа эмэгтэй хүн орсон «Шэньжоу-9» жолоодлогт сансрын хөлгийг хөөргөсэн тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжлав. Хятадын «Чанжэн2F» зөөгч пуужин «Шэньжоу-9» жолоодлогот сансрын хөлөгтэй хамт Зюцюань сансрын хөлгийн буудлаас гараа авчээ. Хятадын Цэргийн нисэх хүчний хошууч Лю Ян хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч боллоо. Мөн урьд сансрын нислэгт оролцсон багийн дарга Зин Хайпэн, «Шэньжоу»-г тойрог замд байгаа»Тяньгун-1» модультой залгах ажиллагааг хариуцаж байгаа Лю Ван нар багийн бүрэлдэхүүнд бас орсон байна. Энэ удаагийн нислэгийн гол зорилт сансрын хөлөгөө 2011 оны 9-р сард дэлхий орчмын тойрог замд гаргасан «Тяньгун-1» модультой гараар ба автомат дэглэмээр залгахад оршино. Залгасны дараа хятадын сансрын нисгэгчид тойрог замын модульд хэд хонож, эрдэм шинжилгээний туршилт хийнэ. Хятадын сансрын нисгэгчид нийт 10 гаруй өдөр тойрог замд ажиллана. 2003 онд Хятад сансрын жолоодлогот анхны нислэг хийсэн билээ.

Гэрэл зураг