6-р сарын 15-нд Хятад улсад Оросын жуулчны жил нээсний гол арга хэмжээ болон оросын болон хятадын сэтгүүлчдийн “Бээжин-Москва” авто аялалын эхний шат Эрхүү хотод өндөрлөв. Эрхүү хотын гудамж, талбайд авто цувааг хотын иргэд бүлээн дулаан хүлээж авлаа. Нэг хоногийн дараа төлөвлөгөөний дагуу автоцуваанд оролцогч зарим хүмүүс солигдсоны дараа бямба гаригт цуваа сибирийн өргөн уудам нутгаар аялалаа үргэлжлүүлэв.

Өөрийн мэргэжил нэгт нөхөр Леонид Ковачичийг цуваанд солих гэж баасан гаригийн өглөө Москвагаас Эрхүү рүү нисч ирсэн “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагч Александр Мамичев хагас өдрийн турш нөөцөнд үлдэж, орон нутгийн түүхэн дурсгалт газруудаар явжээ.

Эрхүү хот бол Сибирийн эртний хотуудын нэг. Энэ хот нь 17-р зууны хоёрдугаар хагаст Иркут гол, Ангар мөрөн рүү нэгдэн урсдаг тэр газар байгуулагджээ. Газар зүйн ашигтай байрлалынхаа хүчинд буюу наймаачдын Хятадаас Монголын нутаг дэсвгэрээр дамжин Европ руу бараа таваар тээвэрлэх зам дээр байсан учир, Эрхүү хот асар хурдан хөгжиж байв. 100 жилийн дараа тэр Сибирийн мужийн нийслэл статустай болсон юм.

Хосгүй сайхан Байгаль нууртай зэрэгцэн орших бөгөөд түүх дусгалын асар олон тооны газруудтай бөгөөд тэдгээр нь нэг зуугаар тоологдоод зогсохгуй юм. Сибирьт цуутай үнэн алдартны сүм хийдийн ханын зурагууд дээр ариун шүтээнүүд төдийгүй эрхүүгийн түүхэн үйл явдлуудаас дүрсэлсэн байдаг юм. Одоо уг барилга дотор орон нутгийн музей байдаг.

Эрхүү хотын дурсгалт газруудаар аяласныхаа дараа ямарч жуулчин Байгал нуур руу явдаг. Дэлхий дахинаа алдар цуутай гайхамшигт энэ нуур энэ хотоос хэдэн арван км зайд байдаг. Нуур руу явах замдаа Тальцы тосгонд зогсоно. Манай сурвалжлагч хэлэхдээ:

«Тальцы бол уран барилгын угсаатны зүйн задгай  музей юм. Энд сибирийн 300 гаруй жилийн түүхийг өгүүлдэг . 40 жилийн өмнө Усть-Илимскийн УЦС-ыг анх ашиглалтанд оруулахад энэ нутагт анх ирж амьдарч байсан хүмүүсийн орон байшин, хамжлагтнуудын байшин болон сүм дугана, эвэнкүүдийн оромжууд болон буриадуудын гэрүүдийг Тальцыд авчирж барьсан юм. Эдгээр нь 17-18 зууны үеийн жинхэнэ бодитоороо байна гэж бод доо. Музейн цогцолборын нийт талбай 60 га . Тиймээс музейг бүхэлд нь үзнэ гэвэл багагуй цаг орно. Тариачдын байшин, амбар болон гадаах бусад барилгууд нь хэвээр үлдэсэн байна. Одоо музейн цогцолборт нилээд хэдэн үзэсгэлэн гаргажээ. Тэдгээрээс хамгийн сонирхолтой нь нэхмэлд зориулсан үзэсгэлэн байлаа. Энд эрт дээр үед уламжлалт аргаар олсон ургамал болон хөвөн, ноосоор даавууг хэрхэн хийж байсныг тод харуулжээ. Энд даавуу нэхэх хэрэглүүрийг тавьжээ» гэлээ.

Тальцаас холгүй Байгал нуурын эрэг дээр Листвянка тосгон оршино. Энд нерпинарий буюу сургуультай хав загасны тоглолт үзүүлдэг газар бий . Сонирхуулж хэлхэд, нерпа буюу хав загас нь Байгаль нуурын усанд амьдардаг сүүн тэжээлтэй цорын ганц амьтан. Тэр далайн сэлүүрт бусад амьтнуудын дунд ганцаараа цэнгэг усанд амьдардаг юм. Төрөлх Байгал нуурынхаа усанд тэд гайхамшигтай үзүлбэрүүдийг хийж ирсэн хүмүүсийг алмайруулдаг. Тэд бөмбөгөөр жонглёрдох бөгөөд тэр ч бүү хэл зураг зурдгийг нь яана. Түүнчлэн тэд яг л дельфин шиг үсрэх бөгөөд уснаас их ховор тохиолдолд хамраа цухуйлгадаг.

Эндээс хэдхэн алхамын зайтай Байгал нуурын эрдэсийн музей байдаг. Хүмүүс маш их өндөр сэтгэгдэлтэй байдаг аж. Үдэш орой болж, манай сурвалжлагч Эрхүү хот руу буцах болсон тул, тэр энэ удаа музейгээр зочилж чадсангүй. Жуулчдын дунд нэртэй Листвянка тосгоноос Эрхүү хүртэл 75 км. Зам харгүй тавиу сайхан аж. Замын хоёр талын нүд салгахын аргагүй сибирийн байгалийн сайхныг харж явахад цаг хугацаа ч амархан хорогдох аж.