6-р сарын 11-нд Владивостокд “Приморийн ирвэс. 100-н шилдэг зураг” явуулын үзэсгэлэн нээгдэв. Приморийн баруун-өмнөд хэсэгт байдаг дэлхийн цорын ганц зэрлэг муур амьдардаг ”Ирвэсийн эх нутаг” үндэсний хүрээлэнг байгуулагдсантай холбогдуулан төслийг гаргасан юм.

Улаан номонд орсон алс-дорнодын ирвэс нь энэ амьтны хамгийн хойд зүгийн төрөл нь. Тэдгээр нь хамгийн сайхан зүстэй, ховор муурын төрөлд багтадаг бөгөөд өнөөдөр тэд ердөө 50 орчим тооны үлдэсэн .

Олон улсын байгууллагууд “Приморийн ирвэс. 100 шилдэг зураг” үзэсгэлэнг эхлээд гадаадын орнуудад санал болгосон юм. Гэтэл зохион байгуулагчид үзэсгэлэнгийн анхны үзэгчид Приморийн иргэд байна гэж огт санаагүй аж. Алс-дорнодын ирвэс нь юуны өмнө манай хязгаар нутгийн бахархал юм гэж “Кедровая падь” дархан цаазат газрын захирал Сергей Хохряков “Оросын дуу хоолой”радиод хэлээд

«Үзэсгэлэн орчин үеийн элит музейн “Артэтаж” – урлагийн давхарт нээгдэх юм. Дараа нь Арсеньевын музейд шилжиж, тэнд 7-р сарын 20-оос гурав хоног явагдах “Хил хязгааргүй байгаль” чуулганд оролцогчдод толилуулах юм.Үүний дараа үзэсгэлэнг Владивостокийн АТЭС -2012 ДХУ дээр гаргана. Үүний дараа 9-р сард хичээлийн шинэ жил эхлэнэ, тэгээд үзэсгэлэн Приморийн хотуудаар аялах болно» гэлээ .

Ингэхдээ приморийн аливаа иргэн ардын үзүүлэнд оролцох боломжтой юм гэж Сергей Хохряков үргэлжлүүлэн хэлэхдээ

«Бид ардын үзүүлэн гэж юм хийгээд байгаа. Нас, эрхэлсэн ажил эс харгалзан Приморийн ямарч иргэн эх нутгийнхаа шилүүсийг дүрсэлсэн өөрсдийн авсан гэрэл зургаар оролцох боломжтой юм. Зүгээр л зургаа аваад л бидэн дээр ирэх ёстой юм» гэв.

Ардын “хамгийн шилдэг зургийн” зохиогч нь “Ирвэсийн эх нутаг” үндэсний паркийн үндэс суурь болсон “Кедровая падь” дархан цаазат газраар аялаж, үзэсгэлэнг үзэх урилга авна. Энэ жилийн хавар ОХУ- ын ЗГ ын тогтоолоор 262 мянган га талбайтай тус паркийг байгуулсан юм. Цэцэрлэгт хүрээлэн нь алс-дорнодын шилүүсийн амьдардаг нутгийн 60 хувийг хамардаг. Үндэсний паркийн хамгаалалтан дор ирвэсүүдийн болон эдгээр нутагт амьдардаг үе дамжин ашиглаж ирсэн Амурын 10 барын “төрөх газрууд” орсон юм.

Сергей Хохряковын ярьсанаар, дараа жил “Приморийн ирвэс. 100 шилдэг зураг” үзэсгэлэн Москва, Санкт-Петербург болон Хятадын Далянь, Өмнөд Солонгосын Сөүлд гарна. Үзэгч олон алс-дорнодын мэргэжлийн гэрэл зурагчдын авсан ирвэсүүдийн болон тэдний амьдардаг байгаль орчныг тод томруун харуулсан 1,5 х 2,0 метрийн 20 зургуудыг үзэж харах болно.

Тэдгээрт улаан номын хосгүй амьтныг түүний гэр болох уссурийн тайгад яг л усны дусал шиг харуулжээ. Ингэхдээ Приморийн байгалийн сайхан, ан амьтны болон урагмлын аймгуудын хосгүй сайхныг гайхамшигтай харуулж чадсан нь юутай бахархалтай вэ. Энэ бүгдэд ирвэсийн эх нутаг хачин зохицох ажээ. Түүнчлэн, үзэгч олон үзэсгэлэнд тавигдсан приморийн их муурын болон байгалийн хосгүй зургуудаас авах боломжтой юм. Үүнээс олсон хөрөнгийг “Алс-Дорнодын ирвэс” санд шилжүүлэх юм.