«Бээжин-Москва» авто аялалд оролцогчид өнөөдөр Эрхүүд хүрч замынхаа гуравны нэгийг даваад багуудаа сэлгэж, Красноярск руу зүглэв. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр хятадын үйлдвэрлэлийн 12 Great Wall машиныг мэргэжлийн жолооч биш оросын 16, хятадын 15 сэтгүүлч жолоодож байна. Авто аялалыг Хятадад явагдаж байгаа Оросын аялал жуулчлалын жилд зориулжээ. Оролцогчид нь өөрсдөө зам, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарыг үнэлж, дүгнэн бичих ёстой. Оросын зохион байгуулагч Алексей Люткевичийн хэлснээр хятадын 4, оросын 16 бүс нутгийг жуулчдад таатай эсэх үүднээс авч үзэж үнэлэх юм. 6-р сарын 5-нд Бээжинд гараагөө авсан «Бээжин-Москва» авто аялал 7-р сарын 7-нд Улаан талбайд барианд орно. 2013 онд оролцогчид нь эндээс гарч мөн замыг туулах төлөвлөгөөтэй байна. «Оросын дуу хоолой» радио станц бол авто аялалын мэдээллийн түнш юм.