Хятадын зүүн-хойд нутагт ажиллаж байгаа Харбины олон улсын худалдаа-эдийн засгийн яармагийн ажлын хоёр өдрийн дотор хятадын ба гадаадын компаниуд нийт 100 тэрбум 309 сая юань буюу 15 тэрбум 922 сая долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурсан тухай яармагийг зохион байгуулагчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.Худалдаа-эдийн засгийн нийт 140 гэрээ хэлэлцээр байгуулжээ. Эдгээр хэлэлцээр хөнгөн аж үйлдвэр, машины аж үйлдвэр, эрчим хүчин, төмөрлөг, хөдөө аж ахуй гээд олон салбарт байгуулсан байна. БНХАУ-ын 6 үйлдвэр 516 сая долларын өртөг бүхий гэрээ хэлэлцээр Орос улстай байгуулжээ. Түүнээс гадна экспорт-импортын 3 тэрбум 958 сая долларын 19 гэрээ хэлэлцээр байгуулсан юм.

1990 оноос зохион байгуулагдаж байгаа Харбины яармаг гол төлөв ОХУ ба ТУХН, Дорнод Европын орнуудыг хамарч байна. Дэлхийн 76 улсын төлөөлөгчид 6-р сарын 19 хуртэл ажиллах энэхүү яармагт оролцож байна.