Улаан-Үдийн “Байкал” онгоцны буудлаас өнөөдөр Хятадын нийслэл рүү анхны онгоц нислэг хийнэ. Нислэгийг “Глобус” авиакомпаний Боинг -737-800 онгоц хийх юм. Бээжин болон Буриадын нийслэлийн хооронд агаарын нислэг долоо хоногт хоёр удаа хийгдэх юм. Хотуудын хооронд байнгын нислэг нээсэн явдал нь бүс нутгуудын хооронд жуулчны потенциалыг цаашид хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гэж хотын захиргаа үзэж байна. Буриад улсад Холбооны аялал жуулчлалын “Байкальская гавань” онцгой бүс болон бусад жуулчны бүсүүд байгуулагдаж буй юм. Эрх баригчид жуулчны нөөцүүдийг зах зээлд идэвхтэй дэмжиж байна. Лхагва гаригт Улаан-Үдэд Бээжин-Москва авто аялалынхан ирсэн бөгөөд оролцогчид Хятадаас оросын янз бүрийн бүс нутгуудаар зорчих зөвлөмжүүдийг болосвруулах юм. “Оросын дуу хоолой” радио станц нь авто аялалын мэдээллийн түншээр оролцож байна.