6-р сарын 17-нд Орос улсад эмнэлгийн ажилтануудын өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Уламжлал ёсоор шилдэг тэргүүний эмч нарт “Ерөөл” шагналыг гардуулдаг юм. Энэ жилийн шагналтануудын нэрсийн жагсаалтанд дөч гаруй хүн байна. Тэдгээрийн дунд хэдэн мянган хүний амь насыг аварсан хосгүй мэс засалч байна. Тэр алдарт Бурденкогийн нэрэмжит мэдрэлийн мэс заслийн эрдэм-шинжилгээний хүрээлэнд ажиллаж, тархины хавдрыг авахад мэргэшсэн.

Алексей Шкарубо 25 жилийн турш хүмүүсийн амийг аварч байна. Тэрээр хавдарын өвчний эмэг нь юм. Мэс заслын өрөөнд тэр хавдартай жинхэнэ тулалдан. Харин "тулалдааныг"  тэр сонсоод зогсохгүй, биеэрээ мэднэ. Тэр ажлын бус цагаар каратэгээр хичээллэдэг. Энэ төрлийн спорт болон сонгосон мэргэжил нь түүнийг төвлөрч, анхааралтай байхад сургажээ. Мэдрэлийн мэс засалд нэг миллиметр бүр амин чухал үүрэгтэй байдаг. Хавдартай тэмцэхэд алдаж болохгуй, нэгч судас хөндөж эс болно.

Саяхан доктор Шкарубо тархины гавлын ясандаа хавдартай охины амийг аварсан. Хавдарын хэмжээ нь таван см хүрсэн байлаа, Саша охины толгой чухамдаа нуруу биш, хавдар дээр тогтож байсан гэлтэй. Охин сууж, зогсож чадахгүй байсан, тэр Москвад аавынхаа гар дээр ирсэн. Доктор Шкарубо хавдар эмчлэх шинэ аргыг ашиглан түүнийг эмчилж эхэлсэн юм. Мэс заслын үеэр дагзны ясыг, хүзүүтэй нэгтгэх металл бүтцийг охинд насан туршид суулгасан юм. Үүний дараа амны хөндийгөөр дамжуулан гавлын хавдарыг авсан юм. Мэдрэлийн мэс заслын үеэр эндоскоп хэрэг болсон. Үүний туслалцаатайгаар тэд хүний толгойн ясны бүхий л доторх дүр зургийг хардаг юм. Доторх бүх зүсэлтүүдийг хамраар хийж, нүүр болон толгойн арьсанд хүргэлгүй хийжээ.

Алексей өөрийн бүтээлийн патентыг гурван хэл дээр авсан төдийгүй өнөөдөр түүний арга туршлагыг олон клиник эмнэлгүүдэд ашиглахаар оролдож байна. Харин тэр нэг бус, хоёр камертай, том дүрсээр хангах боломжтой шинэ 3 D эндоскоп дээр ажиллаж эхлээд байна.

Алексей Шкарубо нэг жилд 150 орчим мэс засал хийдэг хирнээ, мэс засалын өрөөнд орж ирэх бүрдээ сандарч, санаа зовнидог. Тэр  мэс засалч өвчтөнийхөө төлөө тэдний төрөл төрөгсдөөс илүү санаа зовдог гэсэн юм. Эмч маш их үүрэг хариуцлага хүлээдэг бөгөөд хэрвээ ямар нэгэн юм тохиолдовол эмч хүн өөрийгөө зэмлэдэг.

Харин Саша охин өвчнөөсөө салж, эрүүл болсон. Тэгээд эрүүлээс гадна бүр өмнө нь хичээллэж байсан гимнастикаараа хичээллэдэг болсон. Одоо түүний амьдралд нэг зүйл өөрчлөгдсөн, тэр нь юу вэ гэвэл, өөрийн биеийн тамир спортын амжилтуудаа тэр түүний өвчнийг ялж, түүнд амьдрал бэлэглэсэн тэр хүнд зориулна.