АНУ-ын эрх баригчид Умард Солонгосын “мэдээллийн бүслэлтийг” сулруулах тухай дүгнэлтэнд хүрчээ. БНАСАУ-ын эрх баригчдын энэ оны 4-р сард алсын тусгалтай пуужин хөөрөлт амжилтгүй болсон тухай ард түмнийхээ өмнө хийсэн мэдэгдэлүүд үүнийг гэрчилж байна. Өмнө нь ийм ажмжилтгүй мэдээллийг уламжилдаггүй байсан. Умард Солонгост дэлхийн дахины байдлын тухай мэдээллийг CD болон DVD дискүүдийн туслалцаатай болоод тус улсад нууцаар оруулж ирэх хятадын интернеттэй гар утаснуудаас олж мэддэг байна. Хятадын гар утасны операторуудын дохионуудыг Хятадтай зэрэгцэн орших БНАСАУ-ын нутаг дээр барьж болдог юм. Мэдээллийн бүслэлтийг сэтлэхэд гадаадын станцуудын шууд нэвтрүүлгүүд тусладаг бөгөөд АНУ ч ивээн тэтгэж байна. Сөүлд байгаа зарим бүлэгүүд Умард Солонгос руу радио нэвтрүүлэг хийж байна.