5-р сарын 28 - 6-р сарын 14-ны хооронд Мьянмын баруун хэсэгт гарсан лалын болон буддын шашинтнуудын хоорондын сөргөлдөөний улмаас 50 хүн амиа алдаж, 54 хүн шархаджээ. Энэ тухай бямба гаригт “Нью Лайф оф Мьянмар” сонин мэдээлжээ. Мьянм, Бангладешийн хилийн Ракхайн мужид эмх замбараагүй байдал гарлаа. Засгийн эрх баригчид тус мужид онц байдал зарлав. Омгийнхоо эмэгттэйг Хүчиндүүлж, алуулсан омгийнхоо эмэгтэйн төлөө хонзогнож улайрсан буддын шашинтнууд лалын шашинтнууд руу дайрсны улмаас уг сөргөлдөөн гарчээ. Чухамдаа үүний дараа тус мужид эмх замбараагүй явдал газар авч, аллага, галдан шатаах ажиллагаа явагдав. Ракхайндын хүн амын ихэнхи нь буддын шашинтай бөгөөд рохиндж гэж үндэстэн энд амьдардаг. Тэд исламын шашинтай хийгээд Мьянмын шашны болон угсаатны цөөнхөд ордог.