Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний хоёр дахь тоглолтоор Английн хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчид Шведын багийг хожив. Баасан гаригт Киевт багуудын уулзалт 3:2 харьцаатай өндөрлөв. Англичууд 4 оноо авч Францын багийн адил D бүлэгт тэргүүлж байна. Украинууд 3 оноотой гуравдугаар байранд явж байна. Харин нэг ч оноогүй шведууд финалын дөрөвдэхь тоглотонд орох боломжоо алдаад байна.