Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода өнөөдөр өмнө нь зогсоогоод байсан “Ои” АЦС-ыг дахин ажлуулах шийдвэр гаргажээ. Фукуи мужийн энэ станц нь Японд 5-р сард ажлаа зогсоосон хамгийн сүүлчийн тогооноос хойш ажлаа эхэлсэн анхны цөмийн станц болж байна. Станцын ажлыг сэргээх болсон нь цахилгаан эрчим хүчний хэрэглээний 15 % дутагдалтай байгаа японы гол арал болох Хонсю арлын баруун хэсгийн эрчим хүчний ачааллыг бууруулдахад мэдэгдэхүйц нөлөөлнө. Өнгөрсөн оны 3-р сард “Фукусима-1” АЦС дээр гарсан ослын дараа Японд атомын станцуудын ажлыг зогсоосон бөгөөд одоо болтол ажлыг нь сэргээгүй юм.