Египтийн Үндсэн хуулийн цэц шинэ ерөнхийлөгчийн тангарагийг хүлээж авч чадахгүй, учир нь тус улсад үндсэн хуулийг орлож байгаа одоогийн Үндсэн хуулийн тунхаглалд иймэрхүү заалтыг тодорхойлох бүрэн эрхгүй . Энэ тухай бямба гаригт Үндсэн хуулийн цэцийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдэв. 2011 оны 3-р сараас үйлчилж байгаа Үндсэн хуулийн тунхаг бичигээр сонсгогдсон төрийн тэргүүн тус улсын парламентын өмнө тангараг өргөх ёстой юм. Өнгөрсөн пүрэв гаригт Үндсэн хуулийн цэц Ардын хуралд /парламентын доод танхимын / депутатуудын гурваны нэг хувийг хууль бусаар сонгогдсон гэж хүлээн зөвшөөрсний улмаас дээд байгууллага бүрэн эрхээ алдаж, тарахад хүрсэн юм. Парламент тарсан явдал нь, засгийн эрхийн өмнө сонгогдсон ерөнхийлөгч Египтийн төр, ард түмэндээ үнэнч байх тангарагаа өргөх боломжгүй болгов. Ингэхдээ одоогийн Үндсэн хуулийн дагуу сонгогдсон ерөнхийлөгч нь энэ оны 6-р сарын сүүл хүртэл хугацаанд тангараг өргөх ёстой юм.