Венесуэл нь Саудын Арабыг гүйцэд түрүүлж, дэлхийн нефтийн нөөцийн лидер орон болжээ. Энэ тухай нефть-хийн ВР компаний жил тутмын “Дэлхийн эрчим хүчний статистикийн тойм” сэтгүүлд өгүүлжээ. Энэхүү баримт нь дэлхийн нефтийн зах зээлд бүхэлдээ нөлөөлөх үү ? Энэ байдал нь дэлхийн томоохон нефть олборлогчдын байр сууринд, жишээлбэл, Орос улсад нөлөөтэй юу?

Дэлхийн нүүрсустөрөгчийн зах дээр түлхүү тавигдаж байгаа асуудал бол нөөцийн хэмжээ бус, харин энэхүү газрын доорх баялагаас авч байгаа ашиг юм. Үүнд тэргүүлэх болсон Венесуэл улс нь өөрийн олборлолтоо нэмэж чаадах авч, энэ нь тууштай байж чадахгуй гэж шинжээчид үзэж байна. Тус улсын хөрөнгө оруулалтын уур амьсгал өндөр үр дүнд хүрэх боломжгүйгээс дэлхийн зах зээлд сүрхий нөлөө эс үзүүлнэ. Венесуэлийг гүйцэд түрүүлээд байгаа Саудын Араб гэхэд л чөлөөтэй хүчин чадлынхаа хэмжигдэхүүнийг жил тутамд нэмэгдүүлсээр ирсэн. Тэгэхэд Уго Чавесаар удирдуулсан Венесуэл үүнийг хийгээгүй. Тэрч бүү хэл Венесуэлд нефть олборлолтыг нэмэгдүүлэх томоохон хөтөлбөр ч үгүй гэж оросын нефтийн шинжээч Денис Борисов ийн өгүүлж байна: «Венесуэл гадаадын компаниудыг ихэд сонирхож буй юм. Гэхдээ энэ нь бүс нутагт хадгалагдсаар байгаа геополитикийн тогтворгүй байдлаас болоод зогсонги байна. Тиймээс ойрын үед олборлолтын салбарт тэргүүлэх байр сууриар мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгуй л болов уу. Харин цаашдын ирээдүйн хувьд бол сүүлийн таван жилд Ориноко голын орчмын нефть олборлолт харьцангуй өссөний улмаас Венесуэлийн нөөц бүхэлдээ өссөн. Тиймээс ойрын жилүүдэд эрс өөрчлөлтүүд гарахгуй . Орос болон Саудын Араб улсууд нь тэрүүлэх байруудыг хадгалсаар байна» гэж хэлсэн.

Ирак улс буцаж ирэхэд дэлхийн нефтийн зах зээл дээр хүчний байдал өөрчлөгдөж мэдэх юм гэж шинжээчид таамаглаж байна. Тэгвэл энэ тохиолдолд олон зүйлүүд нь улс төрийн байдлаас шалтгаалах болно. Гэхдээ дахиад л гол тоглогчдын нэг болох Орос улсад энэ нь төдийлөн хамааралгүй гэж оросын нефтийн шинжээч Григорий Бирг ийнхүү ярьж байна: «Уламжлал ёсоор бид бол нефтийн тийм их нөөцгүй. ВР –тэй харьцуулах юм бол шүү дээ. Эдгээр нь яагаад тэгэж байна гэвэл бид маш бага нөөцийн олборлолт хийдэг. Гэхдээ чадавхи бол их байгаа. Жишээ нь, Орос улс Арктика, Алс-Дорнод болон Орос улсын өмнө зүгт нийт 700 тэрбум баррельтэй тэнцэх нефтьтэй. Энэ чадавхи нь маш бага болосвруулагдсан. Мэдээж хэрэг энд олборлолт болон нөөцийг нэмэгдүүлэхэд маш их боломжууд байгаа» гэж хэлсэн.

Нөгөөтэйгүүр, өнгөрсөн онд гаргасан тоо баримтаар дэлхийн нефтийн нөөцийн нийт хэмжээ 1,9 % өсчээ. Үүнд тэргүүлэх бүс нутгаар Ойрхи-Дорнод хэвээр үлдэсэн бөгөөд дэлхийн нефтийн нийт нөөцийн 48 % буюу 795 тэрбум баррель юм.

Харин Венесуэл, Орос болон Саудын Арабын эзлэж байгаа байраас үл хамааран бид бүхнийг түгшээж байгаа зүйл бол нефтийн үнэ цаашид буурах уу гэдэг ? асуултын хувьд шинжээчид ийм магадлалыг хамгийн наад захын гэж үнэлж үзэв. Одоогийн байдлаар үнэ нь боломжтойгоос доогуур байгаа бөгөөд ОПЕКийн гишүүн орнуудын өөрсдийн хувьд ч боломжтой түвшинд буюу нэг баррель зуун доллар байна.