Египтийн  парламентын доод танхим  буюу  Ардын хурлыг тараажээ. Тус улсын Үндсэн хуулийн цэц уг сонгуулийг хууль бус гэж үзжээ. Үүний дараа Египтийн эрх баригч Зэвсэгт хүчний дээд зөвлөл хууль ёсны эрхээ сэргээж байна.

Ардын хурлыг тараах болсон нь Египтийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны өмнө болсон бөгөөд ийм байдалд хүрэх бүхий л урьтал нөхцөл нь бүрдээд байсан. Гэхдээ цэргийн удирдлага батлахдаа, хоёр дугаар шат тогтоосон хугацаанд болох бөгөөд энэ 6-р сарын 16-17 ны өдрүүд байх аж. Түүнчлэн тэд египтийн иргэдийг саналаа өгөхөөр ирэхийг уриаллаа. Парламентыг хяналтандаа авсан “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийхнөөс зохиож явуулж байгаа хүчтэй эсэргүүцэлийн жагсаалаас Каирыг ангижруулахын тулд хийгдэж байна гэж Санкт-Петербургийн орчин үеийн Ойрхи-Дорнодыг судлах төвийн шинжээч Александр Сотниченко тэмдэглээд:

«Мэдээж хэрэг энэ нь одоо болох сонгуультай холбоотой. Яагаад гэвэл, парламентыг “Лалын ахан дүүс” болон тэдний цэргийн элит эрх баригчдын эсрэг тэмцэх холбоотнууд хамтран хянаж байна. Гэхдээ саяхны чансаа харуулж буйгаар төрийн тэргүүнээр Мубаракийн ойр дотны хүн ерөнхий сайд асан Ахмед Шафик болж мэдэх юм. Египтэд энэ байдал нь таалагдахгуй байна. Тэдний үзэж байгаагаар энэ нь бараг л хуучин дэглэм буцаж ирж байгаатай адил аж. Эсэргүүцэлийн төвүдийн нэг бол парламент болоод байна. Парламентын үйл ажиллагааг ерөнхийлөгчийн сонгууль хүртэл түр зогсоосон явдал нь чухамдаа төрийн тэргүүнийг сонгох явцад болон түүний дараа парламентыг засгийн газрын эсрэг талбар болгохгуйн тулд хийж буй юм» гэлээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд төрийн тэргүний суудлын төлөө Египтийн дээд зинданы засгийн төлөөлөгч ерөнхий сайд асан Ахмед Шафик болон “мусульманы ахан дүүс”-ээс Мухаммед Мурси нар өрсөлдөнө.

Дээд зиндааны засаг болон исламын хооронд засгийн эрхийг авахын төлөө тэмцэлд талууд бараг тэнцүү хүчтэй байна гэж Ойрхи-Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский ийн ярьж байна: «Арми нь ардаа засгийн эрхийг хадгалж үлддэг бөгөөд энэ нь Хосни Мубаракийн хуулийн санаачилгын хүрээнээс хавьгүй чухал юм. Өнөөдрийн байдлаар дээд командлагчийн гарт Египтийн үйлдвэр, зочид буудал, завод, фабрик болон тариалангийн талбай болон ДНБ-ний 25-30 хүртэл хувь байдаг юм. Мэдээж хэрэг, армийн дээд командлагчийн хувьд дэндүү их байгаа юм. Эдгээр хөрөнгийг лалын хэт үзэгтнүүдийн гарт болон аливаа барууны юм уу ойрхи-дорнодын арчиллын нэрийн дор өгнө гэдэг бол армийн хувьд хохиролтой юм. Тйимээс үүнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Өнөөдрийн байдлаар бид үүнийг ажиглаж байна» гэж хэлсэн.

“Лалын ахан дүүс” ийнхнийн нэр дэвшигч Мухаммед Мурси өөрийн талынхандаа хандаж Египтийн түүхэнд одоо шийдвэрлэх чухал үе тулж ирээд байна гэж мэдэгджээ. Цэргийнхний шийдвэр Каирт олны дургүйцэлийг төрүүллээ. Гэхдээ дургүйцэлийн жинхэн цар хэмжээг баасан гаригийн мөргөлийн дараа болдог эсэргүүцэлийн жагсаалаас үзэж болох юм.