6-р сарын 16-нд хятадын гурван сансрын нисгэгч бүхий «Шэньчжоу-9» жолоодлогот сансрын хөлгийг хөөргөхийг Синьхуа хороо албан ёсоор батлав. Хятадын сансрын нисгэгчдийн багийн бүрэлдэхүүнд эмэгтэй анх удаа орох юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгчийн нэрийг мэдээллээ. 34 настай Лю Ян хошууч, мэдээжээр ХКН-ын гишүүн юм. Тэр нисэгчийн 11жилийн туршлагатай.

Лю Ян Хятадын ардын чөлөөлөх армийн Цэргийн нисэх хүчинд алба хаасан үеэрээ хэдэн ангилалын нисэх онгоцыг эзэмшиж, нийт 1600 цагийн нислэг хийжээ. Лю Ян цэргийн албан хаагчтай гэрлэсэн. Тэд хүүтэй. Хятадын анхны эмэгтэй сансрын нисгэгч Лю Ян ирээдүйн нислэгийн үеэр задгай сансарт гарна. Тэр эрэлхэг зоригтой эмэгтэй юм. Лю Ян нисэх хүчний нэгэн отрядад алба хааж байсан үедээ агаарт 18 тагтаа онгоцы нь мөргөсний дараа байлдааны онгоцоо амжилттай буулгажээ Хоёр шувуу сөнөөгч нисэх онгоцны баруун турбинд нэвтрэн эвдсэн аж. Түүнээс гадна нэгэн хөдөлгүүр нь ажиллахаа болив. Харин залуу эмэгтэй бараг жолоодох аргагүй болсон онгоцоо буулгасан байна.

Сансарт ч ер бусын тохиолдол гарч болзошгүй. Гэвч ийм аюултай үйл явдал болохгүй байх. Хятад улс жолоодлогот сансар судлалын хөтөлбөрөө нарийн хатуу тууштай хэрэгжүүлж байна гэж Стратеги, технологийг магадлан шинжлэх төвийн шинжээч Василий Кашин «Оросын дуу хоолой» радиод мэдэгдлээ. Хятад анх удаа сансрын хөлгийг тойрог замын модультой залгах нь энэ удаагийн нислэгийн онцлог гэж Кашин хэлээд

«Хятадын ирээдүйн тойрог замын сансрын станцын загвар болох Тяньгун-1 гэсэн тойрог замын модультой залгах юм. Эдүгээ Хятадад тойрог замын станцыг тойрог замд гаргах зөөгч пуужин алга. Иймээс ирээдүйн станцын системийг шалгахаар модуль хэрэглэж байна. Тойрог замд ажиллах эмэгтэйн ажил амьдралыг хангах системийг шалгах хэрэгтэй. Иймээс эмэгтэй туршилтын модуль руу нисэх багийн гишүүдийн бүрэлдэхүүнд орсон» гэв.

2020 оноос хойш Бээжин жолоодлогот сансар судлалыг хөгжүүлэх дараачийн үед шилжинэ гэж Василий Кашин үзэж байна. Тэр үед Хятад хучирхэг зөөгч пуужинтай болж, тойрог замын станцаа байгуулж эхлэнэ. Одоо гол төлөв аппаратуудыг тойрог замд залгах арга ажиллагааг сургуулилж байна. Тус улс өнгөрсөн оны 11-р сард нисгэгчгүй «Шэжньжоу-8» хоёр сансрын хөлгийг «Тяньгун-12» модультой амжилттай залгав. «Шэньжоу-9» сансрын хөлөг сансарт 15-20 өдөр байх болно. Энэ завсар сансрын нисгэгчид «Тяньгун-1» модуль дээр туршилт хийх юм.

Гэрэл зураг