Вашингтонд хятадын тагнуулын сүлжээний тухай баримт мэдээллийг АНУ-ын тагнуулын албанд дамжуулсан гэх үндэслээр  Хятадын аюулгүй байдлын ажилтныг сэжиглэж байна. Энэ тухай Рейтер агентлаг хятадын ХМХ –үүдийг иш татан уламжилжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийн мэдээлснээр Улсын аюулыг хамгаалах яамны дэд сайдын туслах Лю Жунвэйн хэргийг БНХАУ ын дарга Ху Зиньтао хяналтандаа аваад байна гэжээ. Хятадын удирдагч энэ хэргийг тусгайлан мөрдөх үүрэг  өгчээ. Өнгөрсөн жил хятадын агентууд АНУ-д удаа дараалан бүтэлгүй үйл ажиллагаа явуулсаны улмаас хятадын Улсын Аюулыг хамгаалах яамны анхаарлыг татах болсон билээ. Мөрдөн байцаалтын явцад улсын аюулаас хамгаалах яамны дэд сайдын туслах нилээд хэдэн жилийн турш БНХАУ-ын гадаадын тагнуулын сүлжээнүүдийн тухай баримтуудыг ЦРУ-д /АНУ-ын Тагнуулын төв газар/ дамжуулж байжээ. Эх сурвалжийн ярьснаар, тагнуулын тарьсан шуугиантай явдал нь тус улсад сүүлийн 20 жил гарсан хамгийн их дуулиан тарсан хэрэг юм. Тодорхой зүйлүүдийг дурьдаагүй хирнэ хятадын “улс төр, эдийн засаг болон стратегийн тагнуулын албыг” хариуцаж байсан хятадын тагнуулуудыг гутаан доромжилсон гэж эх сурвалж мэдэгдэв.